Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Үндэсний супер лиг маргааш эхэлнэ

Монголын сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн их хүсэн хүлээдэг МҮСБХ-ны ҮНДЭСНИЙ СУПЕР ЛИГ-ийн 2017 оны улирал маргааш эхэлнэ. Энэ жил Үндэсний супер лигт зөвхөн шилдгүүд чуулах юм. Лиг эхлэхээс өмнө багууд бүрэлдэхүүнээс чанаржуулж байна. Тухайлбал 21 аймгийн Үндэсний лигт түрүүлсэн Архангай аймгийн Архангай Алтан Дорнодын Дайчид төвийн тоглогч Э.Цэрэнбаатарыг эгнээндээ элсүүлсэн аж.

 

Тэд ийнхүү будагтай талбайд Э.Цэрэнбаатар, О.Энхбаатар гэсэн “ихэр цамхаг”-тай боллоо. Үндэсний супер лигт оролцох Увс Нуур БНАСАУ-ын шигшээ багийн тоглогч Ким Чон Илийг багтаа аваад буй. Увсчууд тун удахгүй АНУ-аас легионер тоглогч авч ирэхээр төлөвлөөд байгаа аж.

 

Маргаашийн тоглолтын хуваарь:

14:00 цагаас Баянхонгор Ирвэсүүд - Увс Нуур

16:00 цагаас Альянс Тех Харцага - Архангай Алтан Дорнодын Дайчид

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)