Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Малчдын нөхөрлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлнэ

Увс аймаг дахь цагдаагийн газраас зохион байгуулж буй “Хөршийн хяналт ба малчдын бүлэг нөхөрлөл” тусгай арга хэмжээ үргэлжилж байна.

 

Энэхүү үйл ажиллагаа нь орон байр болон малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага иргэдийг татан оролцуулах. Хөршийн хяналт болон малчдын бүлэг нөхөрлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэн гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэлтэй газруудад шинээр дүн шинжилгээ хийж хөршийн холбоо малчдын бүлэг нөхөрлөл зохион байгуулах зорилготой юм.

 

Үйл ажиллагааны хүрээнд энэ сарын 17-нд хэсгийн байцаагч, багийн цагдаа нар Улаангом сумын нутаг дэвсгэрт байх алслагдсан гэр хороололд амьдардаг малтай иргэд болон хөршийн холбооны 50 иргэнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон шинээр батлагдсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудаар сургалт зохион байгуулжээ.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)