Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Баянхонгорт их хэмжээний цас орсоор байна

Баянхонгор аймагт энэ сарын 21-ний оройноос эхлэн их хэмжээний цас оржээ. Хэмжээ нь одоогоор 10 гаруй см бөгөөд одоо ч орсоор байна.

 

Мөн шуурч, зам даваа хаагдах, халтиргаа, гулгаа үүсч байгаа тул хот хоорондын зорчигч тээврийн автобусны хөдөлгөөнийг түр хязгаарлав. Дээрх аймгийн Автотээврийн газраас мэдээлснээр Улаанбаатараас Баян-Өлгий чиглэлийн автобус цаг агаарын байдлаас шалтгаалан Баянхонгор аймагт саатаад байгаа бол Ховдоос Улаанбаатар чиглэлд явж буй автобус үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас урдаа явган хүнээр замчлуулж, аймгийн төвд 10 орчим км ойртсон байна.

 

Өнгөрсөн шөнийн хувьд Ховд аймгийн нийт нутгаар их хэмжээний цас орсны улмаас цасан шуурга шуурч зам даваа хаагдаж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.

 

Түүнчлэн дээрх аймгийн онцгой комисс шуурхай хуралдаж, хаваржилт хүндэрч болзошгүй сумдад өвс тэжээл хүргэх, хаагдсан зам давааг нээх, орон нутгийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарлах зэрэг арга хэмжээг авч байна.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)