Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Баянхонгороос гарах хөдөлгөөнийг гурав хоног хязгаарлалаа

Баянхонгор аймагт их хэмжээний цас орж буйн улмаас цаг агаарын нөхцөл байдал хүндэрч, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдан гуравдугаар сарын 22-24-ны өдрийн 09:00 цаг хүртэл тус аймгаас хот хооронд болон хөдөө орон нутаг, сумд руу зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг гаргалаа.

 

Түүнчлэн Автотээврийн Үндэсний төвөөс өнөөдөр хуваарийн дагуу Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудын чиглэлд ажил үйлчилгээнд гарах байсан долоон тээврийн хэрэгслийн 107 зорчигчийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар болсон байна.

 

Тиймээс иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол ойрын замд зорчихгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)