Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Пак Гын Хэ 14 цаг мэдүүлэг өглөө

БНСУ-ын огцорсон Ерөнхийлөгч Пак Гын Хэ 14 цагийн турш прокурорт мэдүүлэг өглөө. Тэрбээр прокурорын зарлан дуудсаны дагуу өчигдөр /2017.03.21/ өглөөний 09.30 цагт Сөүлийн Прокурорын төв байранд очсон юм. Korea Times-ийн мэдээлснээр мэдүүлэг оройн 23.40 цагт мэдүүлэг авч дууссан бөгөөд үүний дараа Пак Гын Хэ долоо цагийн турш мэдүүлэгтэй танилцсан өнөөдөр өглөө гэртээ харьжээ.

 

Прокурорын байраас гарч ирсэн Пак Гын Хэ сэтгүүлчдийн асуултад хариулаагүй байна. Мэдүүлгийн явцад түүнийг буруутгасан хэргүүдэд холбоогүй гэдгээ мэдүүлсэн хэмээн Korea Times мэдээлжээ.

 

Пак Гын Хэг авлига авсан, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан зэрэг 13 хэрэгт буруутгаж байгаа бөгөөд эдгээр хэрэг нь түүний найз Чой Сун Шилийг шалгах үед илэрсэн баримтууд юм. Эдгээрээс хамгийн ноцтой нь Чой Сун Шил Самсунг компаниас 43.3 тэрбум вон буюу 39 сая ам.доллар авсан хэрэг юм. Самсунг компанийн гурав дахь үеийн залуу удирдагч И Жэ Юун корпорацдаа эрх мэдлээ тогтоохын тулд хоёр салбараа нэгтгэх зорилгоор хахууль өгсөн юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)