Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

“Ардын Их Хурал” хөдөлгөөнийхөн бямба гарагт дахин зөвлөлдөнө

“Ардын Их Хурал” хөдөлгөөнийхөн хоёр танхим бүхий парламентын асуудлаар нийслэлийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулахаар болжээ. Өнгөрсөн долоо хоногт болсон Зөвлөлдөх уулзалтын дараа маш олон хүн “Ардын Их Хурал” хөдөлгөөнийхөнд хандаж дахин зохион байгуулахыг хүсчээ. Тиймээс  энэ удаагийн  зөвлөлдөх  уулзалт Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн Соёлын төв ордонд бямба гарагийн 10.30 цагт эхлэх юм. Монгол Улс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа парламентын хоёр танхимтай байхаар хуульчилбал Ардын Их Хурал нь УИХ-аа хянах боломжийг бий болгоно. Иймд уг асуудлыг олон талаас нь олон нийтээр хэлэлцүүлж, хэрэгжүүлэхийг тус хөдөлгөөнийхөн зорьж байгаа ажээ. 
 
 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)