Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Трамп Меркельтэй уулзсаныхаа дараа НАТО-г дэмжихээ дахин нотоллоо

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп НАТО-г тууштай дэмжих байр сууриа дахин нотоллоо. Мөн үүний зэрэгцээ Герман зэрэг НАТО-гийн холбоотон орнууд батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхийг уриалж, худалдааны шударга байдал тогтоохыг цохон тэмдэглэлээ.

 

Трамп АНУ-д айлчилсан Германы Канцлер Ангела Меркельтэй хамт хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Би Меркельд НАТО-г хэлбэрэлтгүй дэмжих байр сууриа илэрхийлсэн. Бас НАТО-гийн холбоотон орнууд батлан хамгаалалтын зардлаа даахыг уриаллаа" гэжээ.

 

Трамп "НАТО-гийн холбоотон орнуудын нэлээд хэсэг нь өнгөрсөн хугацаанд зардал мөнгө гаргаж байгаагүй. Энэ нь АНУ-Ын хувьд авч хэлбэл шударга бус юм" гэжээ.

 

Харин Меркель "Германы Батлан хамгаалах зардал 2016 онд 8 хувиар нэмэгдсэн, 2024 онд Батлан хамгаалах зардлыг ДНБ-ын 2 хувьд хүргэх зорилтыг биелүүлэх болно" гэж мэдэгдлээ.

 

Худалдааны тухайд Трамп чөлөөт худалдааг дэмжиж байгаагаа илэрхийлж, АНУ-ын ашиг сонирхлыг тэргүүн байранд тавина гэлээ. Мөн дэлхийн худалдааны явцад АНУ шударга бус байдалтай тулгарч байна. Худалдааны бодлогод шударга байдлыг улам чухалчлах ёстой. АНУ, Герман хоёр орон худалдааны сайн харилцаатай хэмээн онцлон тэмдэглэжээ.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)