Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Ромын Папаас Гүюг хаанд илгээж байсан захидлын хуулбарыг Хархорум музейд байрлууллаа

1245 онд Ромын Пап IV Инноченциодоос Монголын гуравдугаар их Гүюг хаанд илгээсэн захидал Ромын Ватиканы вант улсын сан хөмрөгт хадгалагдаж байгаа билээ. Энэхүү захидлын хуулбарыг Хархоринд ирүүлэх тухай хүсэлтийг хоёр жил орчмын өмнө гаргаж байсан  аж. Тэгвэл энэхүү  хүсэлтийн дагуу Ромын Ватиканы Вант улсын түүхийн музейгаас уг захидлын хуулбарыг Хархоринд шилжүүллээ.  Итали улсын иргэн Padre Giorgio Marengo эх хувийн зөвшөөрөгдсөн цорын ганц хуулбарыг  Хархорум музейд өчигдөр хүлээлгэн өгч,  ховор нандин үзмэрийг нэгээр нэмсэн байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)