Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Нью-Йорк, Нью Жерсигийн захирагчид онц байдал зарлажээ

Америкийн  зүүн  эрэгт  цаг агаар  эрс  муудаад  байгаатай холбоотойгоор  төр засгийн  удирдагчид болон  жирийн  иргэдийн цагийн хуваарьт  өөрчлөлт ороод байна. Их цас орж агаарын хэм  эрс буурсантай холбоотойгоор Нью-Йорк,  Нью-Жерсигийн  захирагчид онц байдал зарлалаа. Үүнтэй холбогдуулан сургууль цэцэрлэг болон НҮБ-ын төв  байрыг өчигдрөөс хаагаад  байна.

 

Цаг агаарын таагүй байдлаас болж  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп,  Германы  канцлер Ангела  Меркель нарын ирэх  17-ны  өдөр товлоод байсан уулзалт хэлэлцээг  хойшлуулаад  байна. Нью-Йоркийн хөрөнгийн биржийн  цагийн хуваарийг ч  багасгажээ. Өнөөдөр  зүүн эрэгт хүчтэй цасан  шуурга шуурч  цагт  96 км-т хүрч мэдэхийг  цаг уурчид анхааруулсан юм.  Мөн  60  смийн  зузаантай хур  тунадас буухаар  байгааг мэдээлж байна.

 

Цаг агаарын энэхүү өөрчлөлтөөс үүдэн нисэх онгоцны  буудлуудад  нислэгүүдийг  хойшлуулжээ. Эрх баригчид зүүн эргийн оршин суугчдад хандаж  онцын  шаардлагагүй  бол замын тээврийн хөдөлгөөнд оролцохгүй байхыг  уриаллаа. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)