Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Б.Батсүх: Ардчиллыг аврахын тулд Ардын Их Хуралтай төрийг байгуулах хэрэгтэй

Ардын Их Хурал болон Улсын бага хурлаас бүрдэх хоёр танхимтай парламентын тогтолцоог бий болгосноор өнөөгийн төрийн байгуулал, тогтолцоо болон засаглалаас гарч буй асуудлыг шийдэх зорилготой “Ардын Их Хурал” хөдөлгөөнийг байгуулсан. Тус хөдөлгөөний зохицуулагч Б.Батсүхтэй ярилцлаа.
 
 
-“Ардын Их Хурал” хөдөлгөөнийг хэзээ байгуулав. Ямар  шалтгаанаас үүдэн уг хөдөлгөөнийг байгуулах болсон бэ?  
 
 
-Өнгөрсөн оны 9-р сард төрийн тогтолцоог өөрчилье, ард түмэндээ эрх мэдлийг өгье гэсэн хүсэл зорилгоор  “Ардын Их Хурал” хөдөлгөөнийг байгуулсан. Тэгээд 11-р сард үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд ухуулга хуудаснууд наалаа. Одоогийн төрийн тогтолцоог харахад амархан байна л даа. Төрийн хэд хэдэн хэлбэр дүрс байдаг. Ардчилсан, дарангуйлсан, коммунист болон олигархи төр гэж байдаг. Эдгээр төрийн хэлбэр нэг нэг рүүгээ дамжиж орж байдаг юм. Жишээлбэл хүүхэд бэлтгэл ангид орж анги дэвшдэг шүү дээ. Үүнтэй адил хувьсал өөрчлөлтийг үзүүлдэг.
 
 
1921 оны Ардын хувьсгал бол гадны эзлэн түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалсан. Дараа нь оросын комментар нь коммунист  дэглэмийг тогтоосон. Энэ засаглал нэлээн удаан үргэлжилсэн. 1990 оны хувьсгалаар ард түмэн эрхээ нэхсэн юм. Энэ бол ардчилсан хувьсгал. Ардчилал ялаад  27 жил болж байна. Даанч ардчилсан төр бүрэн бүрэлдэхүүнээр тогтож чадсангүй. Коммунист засаглал ардчилал болж зүсээ хувиргаад байгаа юм. Яагаад ардчилсан улс болж чадаагүй юм бэ гэхээр иргэддээ бүх боломжийг олгож чадахгүй байна. Үндсэн хуульд иргэн бүр сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл одоо иргэд уг эрхээ бүрэн эдэлж чадахгүй байна. Зөвхөн сонгох эрхээ л эдэлж байгаа юм. Төрийн сонгууль мөнгөний сонгууль болчихсон. Ардчилал олигархиудыг төрүүлдэг. Хэлбэр дүрсний хувьд ардчилсан улс байдаг хэдий ч үндсэндээ тийм биш. Ардчилсан улсын  иргэн бүр эдийн засгийн эрх чөлөө мэдэлтэй байдаг.
 
 
-Тэгвэл иргэд эдийн засгийн эрх чөлөөгөө эдэлж чадахгүй байгаа гэж үү?
 
-Чадахгүй байгаа. Олигархиудыг тойрон хүрээлж буй хүмүүс бизнес хийж болдог. Эдгээр хүмүүс тендер авдаг. Учир нь олигархиудын дэмжлэгтэйгээр бизнесээ амжилттай явуулдаг. Харин иргэн Батсүх би газраа барьцаалаад зээл аваад бизнес эрхлээд өрөө төлье гэхээр боломж байдаггүй. Тэгэхээр иргэн бүр эдийн засгийн эрх чөлөө эрхтэй байна уу, үгүй байгаа биз.
 
 
-Тэгвэл  одоо байгаа төрийн тогтолцоог өөрчлөх ёстой гэж харж байна уу?
 
 
-Яагаад заавал Ардын Их Хурал байгуулах нь зөв гээд байгаа вэ гэхээр одоо нам төвтэй төр үйл ажиллагаагаа явуулаад байгаа юм. Төрийн эрх мэдлийг худалдан аваад байна. Нэг олигархи тухайн намд гишүүнээр элсэж сонгуульд оролцож байна. Гэтэл өөрийн өрсөлдөж буй тойрог дээр мөнгө тараачихдаг. Энэ бүхэн иргэдтэй шударга үйлчилж чадахгүй байгаагийн илрэл. Бид төрийн хууль ёсны үйлчилгээг авах гэж авлига өгөөд байж байна шүү дээ. Ийм байж болохгүй.
 
 
-Танай хөдөлгөөн Ардын Их Хурал, Улсын Бага Хурал буюу парламентыг хоёр танхимтай болгох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Цөөн хүн амтай улсад хоёр танхим байх хэрэггүй гэх хүмүүс ч бий. Ер нь парламентын танхимыг өөрчилснөөр иргэд эрхээ бүрэн эдэлж чадах уу?
 
 
-Үндсэн хуульд  засгийн бүх эрх мэдэл иргэдийн гарт байна гэдэг ч одоо олигархиудын гарт байгаа юм. Олигархиуд өөрийн танилыгаа төрийн эрх мэдэлд томилж байна. Олигархуудад төрийн эрх мэдэл очихоор дарангуйлалд төрийг бий болдог.  Улсын баялгийг цөөхөн хэдхэн хүн хувааж иддэг боллоо. Ард түмэнд ямар ч сонголт байхгүй байна. Олигархиудын боол нь болоод амьдарч байна. Цаашдаа иргэд дарангуйлагчдынхаа боол болно. Яг галидатор  шиг болно. Харин бид энэ бүхнийг эсэргүүцэж Ардын Их Хуралтай болъё гээд байгаа юм. Үндсэн хуульд ард иргэдэд эрх мэдэл байдаг юм бол эрхээ эдэлье. Хороо, сум, дүүргээс Ардын Их Хурлын гишүүдийг сонгодог болъё. Одоо сонгогдсон хүмүүс ард түмний төлөө ажиллахгүй байна. УИХ-ын дээр Ардын Их Хуралтай байя. УИХ хууль баталдаг. Харин Ардын Их Хурал төсөв санхүү, томилгоог хийдэг байх ёстой.
 
 
Манайх шиг ганцхан парламенттай улс орнууд цөөхөн байна. Хамгийн их авлигад идэгдсэн ядуу буурай орнууд л ганц парламенттай байдаг. Харин үсрэнгүй хөгжилтэй улс орнууд ихэвчлэн парламентын хоёр танхимтай байна. Мөн намууд иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллахгүй байна. Жишээ нь, МАН засгийн эрхэнд үнэмлэхүй олонхиоороо гарсан. Гэвч одоо иргэдийн амьдрал сайжраагүй л байна. АН мөн адил. Тэгэхээр энэ нь одоогийн улс төрийн тогтолцоо болохгүй байгаа гэсэн үг. Засгийн эрхэнд гарсан намууд аль аль нь иргэдийнхээ төлөө ажиллахгүй байгаа нь харагдаж байна.
 
 
-Таны бодлоор ардчиллыг хэрхэн аврах вэ?
 
 
-Ардчиллыг аврахын тулд Ардын Их Хуралтай төрийг байгуулах хэрэгтэй. Бид нар ардчиллыг аварна гэхээр АН-ыг аврах зүйл биш. Ардчилал гэдэг бол тухайн хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх зэрэг олон эрхийг хангах төрийн тогтолцоо. Нөгөө талаасаа шүүх засаглал юм. Яагаад вэ гэхээр ардчилал шүүхээс хараат бус байхыг шаарддаг. Шүүх хараат бус байхаа больчихвол ардчилал алга болдог. Мөн иргэдэд эдийн засгийн эрх чөлөөг эдлүүлдэг байх хэрэгтэй. Энэ бүхэн цогцоороо нийлж ардчиллыг бүтээх юм.
 
 
-Тэгвэл одоо байгаа төрийн тогтолцоог өөрчилнө гэхээр Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай тулгарах уу?
 
 
-Тэгнэ. УИХ-аас Ерөнхий сайдыг сонгодог биш. Ардын Их Хурлаас сонгодог байх гэх мэт томилгоог хийдэг байхаар өөрчлөх хэрэгтэй. Ингэж байж  иргэд эрхээ эдэлж чадах юм.
 
 
-“Ардын Их Хурал” хөдөлгөөнийхөө тухай хувьсгал тэмцэл, жагсаал хийх талаар иргэдэд мэдээлэл өгсөн. Иргэд хэрхэн хүлээж авав?
 
 
-Иргэд, ТББ-ууд болон Ардын Их Хурлын депутатууд хүмүүс уулзаж байгаа. Та нар зөв зүйтэй зүйлийн төлөө явж байна гэсэн. Ухарч, шантрахгүйгээр цааш яваарай гэж хичээнгүйлэн захиж байгаа. Бид олигархиудын эсрэг хувьсгал хийх гэж байна шүү дээ.
 
 
-Хувьсгал гэхээр иргэд талцах байх гэсэн айдас байх шиг...
 
 
-Талцаж магадгүй. Хүн юу бодож, юу ярих талаар мэдэхгүй. Олигархийн төр, засаг бий болсон энэ цаг үед иргэд хүртэх ёстойгоо хүртэх гэхээр боломж нь байхгүй. Эвлэрээд явж болохгүй шүү дээ. Энэ улсад бидний хойч үе амьдарна. Тэгэхээр бид тэмцэх шаардлагатай болж байна.
 
 
-Оны өмнөхөн ухуулга хуудаснууд наасан. Тухайн үед ухуулга наасан хүмүүсийг хүчний байгууллага баривчилж, байцаасан гэж хэвлэлийн хурал хийж байсан. Энэ хэрэг юу болов?
 
 
-Намайг ТЕГ-аас дуудаж байцаасан. Тэд чи 7-р сарын 1-ний үймээнийг бий болгох гэж байна. Иргэдийг буруу зүйл рүү турхирч байна. Боль гэсэн. Харин би чадахгүй гэсэн. Үндсэн хуульд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ гэж заасан би эрхээ эдэлж байна гэхэд “чи араа даах уу” гэж байна лээ. Намайг заналхийлж байгаа байхгүй юу. Шаардлагатай үед намайг дуудна гэж хэлсэн. Ийм балиар зүйлтэй эвлэрч амьдар гэвэл би чадахгүй. Би өөрийнхөө араас олон мянган Батсүхийг бий болгоно. Ард иргэддээ боломж олгосон бол ийм зүйл яриад явахгүй байх байсан. Би олигархиудаас айхгүй.
 
 
-Хавар жагсаал хийж тэмцлээ үргэлжлүүлнэ гэж байсан. Хэвээрээ юү?
 
 
-Бид Ардын Их Хурлын “Зөвлөлдөх уулзалт”-ыг  пүрэв гарагт хийх гэж байна. Энэ зөвлөлгөөнд бидний үйл ажиллагааг дэмжиж буй иргэд болон ТББ-ууд оролцох хүсэлтээ илэрхийлээд байгаа. Энэ хавар томоохон жагсаал хийхээр төлөвлөөд байгаа. Хүн болж төрөх нь зүүний үзүүр дээр будаа тогтохтой адилхан зүйл. Тэгэхээр ганц олдох цаг үедээ хүн шиг амьдармаар байна.
 
 
-“Зөвлөлдөх уулзалт”-ыг ямар зорилготой зохион байгуулж байгаа вэ?
 
 
-Ардын Их Хуралтай төрийн тогтолцоог олон талаас нь ярилцаж, зөвлөлдөх юм. Цаашдаа ямар арга хэмжээ зохиох уу гэх мэт зүйлсийг ярилцана. Даварсан олигархиудыг ташуурддаг ийм тогтолцоог иргэд өөрсдөө сэргээн байгуулах шаардлагатай байна. Даварсаар даварсаар олигархиуд диваажинд очлоо. Харин ард түмэн тамд уначихлаа. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (4)
Зочин [78.184.150.117] 2018/01/10
Attention! Attention!! Attention!!!, What is your situation? *Need 100% financing *Can't verify income *Can't verify employment *Recently self employed *Bankruptcy Collections *Credit issues *Accumulated Bills Settlement * Personal Investment Project or Company Investment Projects e.t.c. Apply for a quick and convenient loan to pay off bills and debts, start a new business or refinance your projects and expand your business in this year 2017 at the cheapest interest rate of %. For more details
Зочин [78.184.150.117] 2018/01/10
Attention! Attention!! Attention!!!, What is your situation? *Need 100% financing *Can't verify income *Can't verify employment *Recently self employed *Bankruptcy Collections *Credit issues *Accumulated Bills Settlement * Personal Investment Project or Company Investment Projects e.t.c. Apply for a quick and convenient loan to pay off bills and debts, start a new business or refinance your projects and expand your business in this year 2017 at the cheapest interest rate of %. For more details
Зочин [207.244.78.49] 2017/03/25
Би Fritz Schlunken хууль ёсны, нэр хүндтэй мөнгө зээлдүүлэгч байна. Бид тусламж хэрэгтэй чанга сан санхүүгийн этгээд зээл, бид та муу зээлийн CO người эсвэл бизнест хөрөнгө оруулалт хийх, төлбөрөө төлөх мөнгө хэрэгтэй бол зээл өгч байна. Хэрэв та зээл хайж байсан уу? Хэрэв та 3% -ийн бага хүүтэй зээлийг санал болгож чадна та зээл хэрэгтэй бол би та зүгээр л холбоотой дараах хаягаар э-мэйлээр надтай хамт авч хүсэж зөв газарт байна, учир нь та нар санаа зовох хэрэггүй юм schlunken_fritz@yahoo.com
Зочин [202.9.40.42] 2017/03/14
Demjij bna. Uragshaa