"ЖАЙКА"-гийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Ерөнхий боловсролын сургууль барих” төслийн хүрээнд ярианы тэмдэглэлд талууд гарын үсэг зурлаа.
Тус ярианы тэмдэглэлд төслийн II баг болох Чий Эсаки, ЕБС-ийн барилга барих төслийн судалгааны багийн удирдагч Томохиро Фукуо, боловсролын төлөвлөлтийн мэргэжилтэн Томохиро Озава, Барилга төлөвлөлтийн мэргэжилтэн, БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Т.Батмагнай нар гарын үсэг зурсан юм.
Ярианы тэмдэглэлд гарын үсэг зурснаар Японы буцалтгүй тусламжаар барих сургуулийг тодорхой болгож, оролцогч талуудын эрх, үүргийг харилцан тохиролцжээ. ЕБС-ийн барилгын тоо санхүүжилтээс шалтгаалж 3-4 баригдах бөгөөд 2020 оны хичээлийн шинэ жилд хүлээлгэн өгөхөөр болов.