Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Туулай жилтнүүд эрүүл мэнддээ анхаарах жил

Туулай жилтнүүд өөрсдөөс нь их зүйл шалтгаална. Сонор сэрэмжтэй, амьдралын бүхий л асуудалд болгоомжтой хандаж чадваас Тахиаг аятайхан үдэх болно. Гал Тахиа та бүхэнд эрүүл мэнддээ анхаарч, санхүүдээ тооцоотой байхыг сануулж байна. Мөнгө санхүүгийн талбарт харам байх Тахиа гэрлэх хуримлах төлөвлөгөөгөө ч хойшлуулахгүй аваас санхүүгийн хямрал амсуулах магадлал өндөр байна. Ялангуяа жилийн хоёрдугаар хагаст бусдын дэмжлэг болон ямар нэг азанд найдах хэрэггүй. Бүх зүйл танаас өөрөөс чинь хамааралтай. Жилийн эхнээс энэ анхааруулгыг санаж, алхам бүртээ бодолтой хандаж, шийдлийн зөвийг олох арга, ухаантай байхыг зөвлөе. Анхааруулга, санамжийг дагаж чадвал Тахиа жил тэр чигээрээ таны эсрэг биш гэдэгт итгэх болно.
 
Ээлтэй зүг: Баруун хойд, өмнөд
Хориглох зүг: Хойд
Ивээл өнгө: цэнхэр, ногоон, хар
Азтай тоо: 3, 7
Хайр дурлалд ээлтэй зүг: Хойд
Эд баялагт ээлтэй зүг: Зүүн хойд
Эрдэм номонд ээлтэй зүг: Баруун хойд
Ажил мэргэжилд ээлтэй зүг: Баруун
 
 
МӨНГӨ САНХҮҮ
 
 
Мөнгө санхүүтэй холбоотой зарга, хэл амд өртөж, тэр ч бүү хэл шүүхийн хаалга ч татаж мэдэх нь. Энэ бүхэн таны ялагдлаар дуусч ч болно. Хэт амархан мэт бизнест хэн нэгэнтэй хамтран ажиллах шийдвэр гаргаж болох тул нэн түрүүнд шийдэхээсээ өмнө сайтар тунгаана уу. Дээрх хэл ам үүнээс эхлэхийг ч үгүйсгэх аргагүй. Ажпын байрны өөрчлөлт, албан тушаал буурах зэргээс болж таны орлого багасах нь. Таны ах дүүс хамаатан садан танаас мөнгө зээлэхийг хүсэх, та ч тэднээс мөнгө гуйх тохиолдол гарна. Энэ бүхэнд хэн хэнийгээ гомдоохгүй байхаар шийд гаргаарай. Магад та хэн нэгэн ах дүү, төрөл садандаа мөнгө зээлснээр хожим гаргах эрсдэлтэй байсан тооцоогүй зардлаас сэргийлэх болно.
 
 
АЖИЛ АЛБА
 
 
Өнөө жил таны ажил хөдөлмөр эрхэлж эхэлсэн он жилүүдийнхтэй харьцуулахад хамгийн хүндхэн үе байх бололтой. Таны ажил хөдөлмөрт саад хийх гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн явуулга ч үүнд нөлөөлнө. Танай байгууллагын орлого, үйл ажиллагаа, хөгжил өөрчлөлт зогсонги байдалд орно. Гэвч ажлаа солих санаархлаа түр орхиорой. Хэрэв та ийм шийд гаргахаар бол анд нөхөд, төрөл садан, ах дүүстэйгээ заавал зөвлөөрэй. Тэдний зөвлөгөөний дараа таны мөнгө санхүү, ажил албаны асуудалд тус болно. Ажлын байран дээр өрсөлдөгч отож байгааг мартаж болохгүй.
 
 
ХАЙР СЭТГЭЛ
 
 
Туулай жилтнүүдийн хайр дурлалын асуудалд Тахиа жил нааштай хандана. Эсрэг хүйстэнтэй дотно харилцаа тогтоох гэж төлөвлөж хүсч байгаа Туулайнууд ажлын байрнаасаа эс бөгөөс ажлын талбараасаа хосоо олох болно. Хуучин харилцаанууд сэргэж, сэтгэл хөдөлгөсөн олон учралууд зэрэг тохионо. Харин хосууд гэрлэхээр төлөвлөж байгаа бол оны эхнээс л бэлтгэлээ базаа. Тахиа гэр бүл бологсдод ивээлээ өгнө. Хуримын өмнө аль нэг талаас маргаан гарч болох ч энэ бол байдаг л хэл ам. Үүнд эмзэглэх хэрэггүй. Хайртай хүнээ анхаарч, халамжлахгүй, зарим тохиолдолд буулт хийхгүй бол бага сага ам зөрөх асуудал яваандаа улам хүндэрч болзошгүйг сануулъя. Гэр бүлтэй Туулай жилтнүүд үр хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол тавдугаар сард ээлтэй. Ингэснээр таны шинээр мэндлэх хүүхэд нохой жилд мэндэлнэ.
 
 
ЭРҮҮЛ МЭНД
 
 
Жилийн эхнээс сэдэрсэн архаг хуучын хажуугаар нойргүйдэл, сэтгэл гутрал зэрэг сэтгэл санааны асар их өөрчлөлт, ажлын ачааллаас болж өвчилж мэднэ. Иймд танд цагийг нь олсон амралт хэрэгтэй. Сэрүүн хүйтний улиралд амьсгалын замын өвчин тусах, ходоод гэдэсний өвчлөлд өртөх нь. Иймд өөрийгөө урьдчилан сэргийлж, даарч хөрөхгүй, хоол ундаа тохируулан хэрэглээрэй. Ам бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндэд та л анхаарах цаг болжээ. Тэдний хувьд та бол аврагч. Гэхдээ гэр бүлээ гэсээр өөрийгөө гаргуунд нь орхиузай. Жилийн сүүл хагаст болгоомжтой байхыг зөвлөж байна. Ялдангуяа зам тээврийн ослоос болгоомжил. Машин жолоодохдоо анхаарал болгоомжтой байж, зохих дүрэм журмыг чанд сахихын анхааруулж байна.
 
 
ГАЛ ТАХИА ЖИЛД ТУУЛАЙ ЖИЛТНИЙ НОЁН НУРУУ, СУУДАЛ, ЗАСАЛ ХАРИУЛГА
 
 
1927 оны гал туулай жилтэн
 
Эр, эм: Төмөрт суусан. Гомбо бурхан тахиулж хишиг даллага авахуул. Заслын найман ном, Цэнд, Сундуй уншуул. Уушиг, зүрхний өвчнөөс болон хутга мэснээс сэрэмжил. Хуучин эд хувцас бүү ав.
 
1939 оны шороон туулай жилтэн
 
Эр, эм: Модонд суусан. Гомбо бурхан тахиулж, хишиг даллага авахуул. Банзрагч, Цэнд, Цэдүв, Сундуй уншуул. Элэг, дэлүүний өвчнөес сэргийл. Хөх өнгийн эд эдлэл ээлгүй. Хурим найрны үйлд бүү оролц.
 
1951 оны төмөр туулай жилтэн
 
Эр, эм: Төмөрт суусан. Гомбо, Намсрай бурхан тахиулж, Заслын найман ном, Дашзэвэг найман гэгээн, Сундуй уншуул. Уушиг цээжний өвчнөөс сэргийлж, хутга мэсний үйлээс болгоомжил.
 
1963 оны усан туулай жилтэн
 
Эр, эм: Модонд суусан. Гомбо бурхан тахиулж, Алтангэрэлийн даллага авахуул. Хийморийн дарцаг хийсгэ. Мэнгэ голлосны засал хийлгэ.
 
1975 оны модон туулай жилтэн
 
Эр, эм: Төмөрт суусан. Гомбо бурхан тахиулж, заслын найман ном, Дашзэвэг найман гэгээн уншуул. Цагаан өнгийн эд ээлгүй, цээжний өвчнөөс сэргийл.
 
1987 оны гал туулай жилтэн
 
Эр, эм: Модонд суусан. Гомбо бурхан тахиулж, Банзрагч, Сундуй, уншуул. Хөх өнгийн эд эдлэл ээл муутай.
 
1999 оны шороон туулай жилтэн
 
Эр, эм: Төмөрт суусан. Гомбо, Намсрай бурхан тахиулж, Часүм, Юм уншуул. Цагаан өнгийн эд ээлгүй. Мэнгэ голлосны засал хийлгэ.
 
2011 оны төмөр туулай
 
Эр, эм: Модонд суусан. Загдзүсүм, Бумчин, Гомбын нүрзэд уншуул. Хөх өнгийн эд ээлгүй бөгөөд элэгний өвчнөөс сэргийл.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)