Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Бичин жилийн шилдэг бөхчүүд тодорчээ

Цагаан сарын баярын өмнө улс болон аймгийн цолтой шилдэг найман бөхийг шалгаруулдаг билээ. Өчигдөр Монголын үндэсний бөхийн холбооноос Цагаан сараас Цагаан сарын хооронд өрнөсөн 25 барилдааны үзүүлэлтээр бичин жилийн шилдгүүдээ шалгаруулав. Тус жагсаалтын улсын цолтнуудын тэргүүн эгнээнд энэ жилийн Улсын баяр наадмын үзүүр бөх отгон арслан Р.Пүрэвдагва бичигдсэн бол түүний араас шинэ заан Б.Пүрэвсайхан, аварга Ч.Санжаадамба, харцага Ц.Содномпорж, гарьд Б.Гончигдамба, начин Э.Даш, харцага Т.Баасанхүү, арслан Н.Батсуурь нар удааллаа. Харин аймгийн цолтнуудаас хурц арслан Б.Эрдэнэхүү тэргүүлж, О.Хангай, Ш.Мөнгөнбаатар, М.Бадарч, Н.Золбоо, Б.Бат-Эрдэнэ, О.Гантулга, Ш.Пүрэвгарьд нар шилдэг наймд багтав. Дээрх шилдэг болсон бөхчүүдэд удахгүй болох Цагаан сарын барилдааны үеэр шагнал гардуулах юм.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)