Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Манай хоккейчид Арабын багт хожигджээ

Азийн өвлийн наадамд өрсөлдөж буй манай хоккейн шигшээ баг хэсгийн гурав дахь тоглолтоо Арабын Нэгдсэн Эмиратын шигшээ багтай хийлээ. Энэ тоглолтод манай баг 3:6-ын харьцаатайгаар хожигдсноор тэмцээний хоёр дахь хожигдлоо хүлээлээ.
 
Хоёр дахь өдрөө дараалан тоглолт хийж буй манай баг тоглолтыг тааруу эхлүүлж эхний үед гурван гоол алдсан. Улмаар хоёрдугаар үеийн төгсгөлд довтлогч Б.Цэрэнбалжир эхний гоолыг оруулж, тооны харьцааг 4:1 болгосон ч гуравдугаар үеийн эхэнд ахин 2 гоол алдаж хүнд байдалд орсон юм. Тоглолтын төгсгөлд Б.Эрдэнэсүх, Г.Тамир нар гоол оруулсан ч хангалттай байсангүй, ийн ялагдал хүлээлээ.
 
Манай баг дараагийн тоглолтоо маргааш Хонгконгийн багтай хийнэ. Хонгконгийн баг одоогоор 1 хожилтой тэмцээнээ үргэлжлүүлж байгаа юм.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)