Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг ирэх сард бүртгэнэ

Төрийн орон сууцны корпораци “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг ирэх сараас бүртгэх аж.
 
“Буянт-Ухаа 2” хорооллын 68.59 ам метр талбайтай гурван өрөө 214, аймгийн төвүүдэд байгаа 146 орон сууцыг энэхүү хөтөлбөрт хамруулан түрээслэх юм байна. Хамгийн анх өнгөрсөн онд уг хөтөлбөрийг эхлүүлэхэд 2500 орчим иргэн түрээсийн орон сууцанд орох хүсэлтээ Төрийн орон сууцны корпорацид өгч байжээ.
 
Гэвч 600 орчим нь л хөтөлбөрт хамрагдсан байна. Өмнө нь материалаа өгсөн ч хөтөлбөрт хамрагдаж чадаагүй иргэдийг ирэх сараас дахин бүртгэж материалыг нь шинэчлэхээр болжээ. Харин шинээр бүртгүүлэх хүмүүсийн материалыг дөрөвдүгээр сард хүлээж авах юм байна. Иргэд түрээсийн орон сууцыг тав хүртэлх жилээр түрээслэх боломжтой аж.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)