Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу 2017 онд зохион байгуулах хурдан морины хаврын болон зуны уралдааны товыг тогтоолоо.
1. “Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдааныг гуравдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд
2. Хаврын бүсийн уралдааныг гуравдугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл, Говь-Алтай аймагт
3. Зүүн бүсийн зуны хурдан морины уралдааныг долоодугаар сарын 28-30-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт
4. Төвийн бүсийн зуны хурдан морины уралдааныг долоодугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Хүй долоон худагт
5. Хойд бүсийн зуны хурдан морины уралдааныг долоодугаар сарын 28-30-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт
6. Говийн бүсийн зуны хурдан морины уралдааныг долоодугаар сарын 28-30-ны өдрүүдэд Дундговь аймагт
7. Хангайн бүсийн зуны хурдан морины уралдааныг долоодугаар сарын 28-30-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт
8. Баруун бүсийн зуны хурдан морины уралдааныг долоодугаар сарын 28-30-ны өдрүүдэд Увс аймагт тус тус зохион байгуулахаар тогтлоо.