Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

"Ажлын байрыг минь буцааж өгөөч" эсэргүүцлийн хөдөлгөөн маргааш эхэлнэ

ШУА-ийн Геологи, палеонтологийн хүрээлэнгийн байрыг БЗД-ийн Прокурорын газарт балансаас баланст шилжүүлэхээр тогтоосон Засгийн газрын 270-р тогтоолыг цуцалж өгөх асуудлаар "Шинжлэх ухаанаа аваръя" түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос 2017 оны 2-р сарын 16-ны өдөр хэвлэлийн бага хурал хийсэн. Энэхүү албан бичгийн хариуг 2-р сарын 21-ний  дотор бичгээр авахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн.
 
Гэвч шаардлагын хариу ирээгүй тул 2017 оны 2-р сарын 23-ны өдрийн 11.00 цагаас "Ажлын байрыг минь буцааж өгөөч" нэртэй гадаа ажиллах эсэргүүцлийн хөдөлгөөнийг хугацаагүй зохион байгуулахаар шийдвэрлэв. Улмаар асуудлыг шийдэж өгөхгүй бол 2017 оны 3 дугаар сарын эхээр шинжлэх ухааны салбарынхныг хамарсан "Үлэг гүрвэлийн цурхираан" нэртэй жагсаалыг зохион байгуулах юм байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)