Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

“Араатан ба гоо үзэсгэлэн” уран сайхны кино ирэх сарын 17-нд нээлтээ хийнэ

1991 онд анх дэлгэцнээ гарч байсан "Уолт Дисней" кино компанийн бүтээл болох “Араатан ба гоо үзэсгэлэн” хүүхэлдэйн кино, бүрэн хэмжээний дэлгэцийн уран сайхны кино болж, үзэгчдийн хүртээл болох гэж байна. 2017 оны хамгийн их хүлээлт үүсгээд байгаа тус киноны гол дүрд Холливудын нэрт жүжигчин Эмма Уотсон тоглосон нь үзэгчдийн таашаалыг хүртээд байгаа юм. Харин бардам зангаасаа болж, араатны дүрд хувирсан ханхүү Гренийн дүрд жүжигчин Дан Стиффенс, өөрийгөө ертөнцийн хамгийн сайхан залуу хэмээн өргөмжилдөг Гардений дүрийг жүжигчин Луке Эванс бүтээсэн юм.
 
“Араатан ба гоо үзэсгэлэн” уран сайхны кино  нь мюзикл төрөл жанрынх бөгөөд жүжигчдээс ихээхэн ур чадвар шаардаж буйг найруулагч Билл Гондон мэдэгдсэн байна.  Диснейн гүнж шар даашинзтай Белла болон түүний дурлалт ханхүү араатан хоёрын хайр дурлалын талаар өгүүлэх уг уран сайхны кино 2017 оны гуравдугаар сарын 17-нд нээлтээ хийхээр болжээ.
 
Тэгвэл даваа гарагт “Араатан ба гоо үзэсгэлэн” киноны шинэ трейлэр үзэгчдэд хүрчээ. Нийт 57 секунд үргэлжлэх энэхүү трейлерт Беллагийн төрж өссөн хотын тухай, амар амгалан амьдралыг харуулсан байна. Шинээр цацагдсан киноны трейлер гарсан даруйдаа киноны тасалбарыг захиалах хүний тоо эрс нэмэгджээ.
 
Сонирхуулахад, сайхан сэтгэлт Белла болон түүний дурлалт ханхүү хоёрын хайр сэтгэлийн талаар өгүүлэх “Араатан би гоо үзэсгэлэн” хөгжимт жүжиг нь сүүлийн 13 жилийн турш Нью-Йорк хотын "Бродвей" театрт тавигдаад байгаа юм.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)