Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

“Улаан мөнгөн ус” зарж борлуулах гэж байсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид “Улаан мөнгөн ус” гэх зүйлийг онц их хэмжээний төгрөгөөр гадаад улсын иргэдэд худалдан борлуулах гэж байна гэсэн мэдээллийн дагуу шалгалтын үйл ажиллагаа явуулжээ.

 

Тус шалгалтын явцад 2017 оны 02-р сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын харьяат Г нь бусадтай бүлэглэн 3 ширхэг шилэн савтай "Улаан мөнгөн ус" гэх зүйлүүдийг худалдан борлуулахаар Чингэлтэй дүүргийн 4–р хорооны нутаг дэвсгэрт улсын дугаартай автомашинд авч явсан үйлдлийг илрүүлжээ.

 

Түүнчлэн  Улаанбаатар хотын харьяат Д, М нар нь бусадтай бүлэглэн 1 ширхэг төмрөн савтай Улаан Мөнгөн ус гэх зүйлийг худалдан борлуулахаар Чингэлтэй дүүргийн 4–р хорооны нутаг дэвсгэр дээр улсын дугаартай автомашинд авч явсан үйлдэл, Улаанбаатар хотын харьяат Б, Э нар нь бусадтай бүлэглэн Улаан Мөнгөн ус гэх ягаан өнгийн эд зүйлийг худалдан борлуулахаар Баянзүрх дүүргийн 1–р хороонд байрлах “Скай” худалдааны төвийн авто зогсоол дээр худалдан борлуулахаар улсын дугаартай автомашинд авч явсан үйлдлүүдийг тус тус илрүүлэн нийт 5 автомашинтай 15 иргэнийг баривчилж Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)