Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Энэ амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс ажиллана

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ -аас сар шинийн баярыг тохиолдуулан нэмэлт цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа билээ. Тэгвэл энэ сарын 25, 26-ны өдөр буюу бямба, ням гарагт тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн хамт олон 09:00-18:00 цаг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм. 
 
 
Сар шинийн баярыг тохиолдуулан Тээврийн хэрэгслийн бүртгэлийн нэг цэгийн бүх үйлчилгээг дараах салбаруудаас авч болно. Үүнд:
 
1. Баянзүрх дүүргийн 17-р хороо, “Дахүрээ” дэх салбар
 
2. Баянзүрх дүүргийн 8-р хороо Хилчний 1-р гудамж “Таван ган трейд” ХХК-ийн байр
 
3. Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо “Синчи Ойл” ХХК-ийн байр
 
4. Баянгол дүүргийн 20 -р хороо “Хөсөг трейд”-ийн байр
 
Мөн та http://www.transdep.mn хаягаар орж Автотээврийн үндэсний төвийн бүхий л мэдээ мэдээлэл, салбаруудын байршилыг харах боломжтой бөгөөд Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээтэй холбоотой үнэ тариф, цагийн хуваарь, утасны дугаар, бүрдүүлэх баримт бичиг зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг та 1900-1234 дугаарын утсаар лавлах боломжтой.
 
 
 
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)