Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Гамшгийн эрсдлийн мэдээллийг гар утсаараа авдаг боллоо

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ард иргэдэд гамшгийн эрсдлийг бууруулах мэдлэг, ойлголтыг сонирхолтой байдлаар хүргэх зорилгоор ухаалаг гар утасны АNHААR аппликэйшнийг нэвтрүүлжээ.
 
 
Уг аппликейшнийг татсанаар гамшиг осол болсон үед авах арга хэмжээ, холбоо барих байгууллагууд болон утасны дугаарыг олж мэдэхээс гадна амилуулах суурь тусламжийн зааварчилгаа болон гамшиг ослын үед ашиглах хэрэгслүүдийг дэлгэрэнгүйгээр тайлбарласан мэдээллийг  АNHААR аппликэйшний хаягаар орж үзэх боломжтой аж. Түүнчлэн хөдөө орон нутгийн иргэд цаг агаар болон гамшигтай холбоотой мэдээллийг утсаараа дамжуулан авч буйг ОБЕГ болон НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийнхөн мэдэгдэж байсан юм. Харин хотын иргэд төдийлөн ашиглахгүй байгаа тул үүнийг иргэн бүр гар утсандаа татаж ашиглахыг ОБЕГ-аас зөвлөж байна.
 
 
 
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)