Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл

Бага ангийн сурагчдын дунд ёс заншлын наадам болно

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд “Би монгол хүүхэд” ёс заншлын наадам болно. Уг наадам өнөөдөр 09.00 цагт Хан-Уул дүүргийн XV сургуулийн “Урлаг” танхимд зохион байгуулна.
 
Ерөнхий боловсролын сэргуулийн бага ангийн сурагчдын зан суртахууны төлөвшил, уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл, бахархлаа дээдэлж, түүнээс суралцах хэрэгцээ сонирхлыг бий болгож, Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны үндсэн хөтөлбөрт тусгагдсан “Хүн болох багаасаа” аяныг хэрэгжүүлэх зорилготой байгаа юм.
 
Тус наадам нь гурван үе шаттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд уралдаанд Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Налайх, Багахангай дүүргүүдээс шалгарсан 15 сургуулийн I-V ангийн 150 сурагч, бага ангийн 30 багш оролцож, 2017 оны Нийслэлийн аварга баг хамт олноо шалгаруулахаар оюун ухаан, авьяас чадвараа сорин өрсөлдөнө. 
Энэ жилийн наадмын онцлог нь сургууль бүр “Ёс заншлын өргөө, танхим”-тай байх шалгуур тавьж, танхимаа түшиглэн хүүхдийг хөгжүүлэх олон талт ажлууд зохион байгуулж, түүнийгээ сурталчлан үзэсгэлэн гаргана.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)