Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг баривчиллаа

АТГ-аас Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг баривчилжээ.
 
Хөгжлийн банкны албан тушаалтнуудад холбогдох хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Өчигдөр АТГ-аас тус хоёр эрхэмийг дуудаж байцаасан бөгөөд 19.00 цагийн үед Б.Гарамгайбаатарыг, 20.00 цагийн үед Н.Батбаярыг баривчлах тухай прокурорын тогтоол гаргасан юм. Ингээд хорих 461 ангид цагдан хорьжээ.
 
Хөгжлийн банкинд хийсэн хяналт шалгалтын явцад 1.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар Хөгжлийн банкны томоохон зээлдэгч. Мөн тус банкнаас авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй аж ахуйн нэгжүүд болон томоохон зээлдэгчдийг ил болгосон юм.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)