Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Дүрвэгчдэд орогнол олгох талаар шинэ захирамж гаргажээ

Дүрвэгчдийг хүлээн авах Цагаачлалын албаны мэргэжилтнүүдэд зориулсан шинэ зааврыг АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам гаргасан байна гэж “Reuters” агентлаг мэдээлэв. Шинэ зааварт өөрийн оронд амьдрахад нь аюул заналтай болсон гээд орогнол хүссэн хүмүүсээс яагаад гэсэн асуултад бүрэн дүүрэн хариулт авахад гол анхаарлаа хандуулахыг мэргэжилтнүүдэд заажээ. Харин ямар үндэслэлийг хангалттай гэж үзэх талаар заасангүй. Мөн шинэ баримтад шаардлагад таарч тохироогүй хүмүүсийг нэн даруй буцаах талаар мэдээлсэн байна. Түүнчлэн Сири, Йемен, Судан, Ливи, Сомали, Ирак, Ираны иргэдэд виз олгох  ажиллагааг гурван сараар зогсоон шинэ журам, дүрэм боловсруулж байгаа юм.  
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)