Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Баян-Өлгийн малчдад тусламжийн бараа хүрлээ

Монгол улсын Шадар сайд өвөлжилт хүндэрсэн баруун аймгуудад ажиллаж байна.
 
Энэ жил Баян-Өлгий аймгийн 13 сумын 90 багт хоёр сая гаруй толгой мал өвөлжиж байна. Булган, Сагсай суманд өвөлжилт хүндэрсэн учраас улсын нөөцөөс тус суманд шаардлагатай бараа материал, өвс тэжээлийг хүлээлгэн өглөө.
 
Баян-Өлгий аймагт өвөлжилтийн хүндрэлийг даван туулах, төрийн үйлчилгээг малчин ард түмэнд хүргэхэд зориулж 50 сая төгрөг, 3,2 сая төгрөгийн өртөг бүхий 138,2 литр малын эм био бэлдмэл, Улсын нөөцөөс 10,1 сая төгрөгийн 40 тонн өвсийг хувиарлалаа.
 
Мөн 9,3 сая төгрөгийн 40 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан олгосон юм. Түүнчлэн эрүүл мэндийн төвд 30 сая төгрөгийн өртөг бүхий хүн эмнэлгийн автомашин улсын нөөцөөс олголоо.
 
Баян-Өлгий аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөд өнгөрсөн онд 152 сая төгрөг батлагдсанаас 139 саяийг гамшгаас хамгаалах арга хэмжээнд зарцуулсан юм.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)