Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Хакухо хуримын 10 жилийн ойгоо тэмдэглэжээ

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Хакухо М.Даваажаргал, түүний эхнэр Саяако Вада нар хуримын 10 жилийн ойгоо өчигдөр тэмдэглэжээ.
 
Энэ тухай их аварга фейсбүүк, твиттертээ “Өнөөдөр гэрлэлтийн маань 10 жилийн ой. Биднийг тусалж дэмжиж ирсэн та бүхэнд талархлаа” хэмээн бичиж, эхнэртэйгээ хамт авахуулсан зургаа оруулсан байна.
 
Саяако 1984 онд төрсөн, Токиогийн алдартай Гакүшюүин их сургуулийг дүүргэсэн, сэтгүүлч мэргэжилтэй ажээ. Тэд 2007, 2001, 2016 онд төрсөн гурван охинтой, мөн 2008 онд хүүтэй болсон юм.
 
Хакүхо Японд сүмо бөхөөр барилдаж эхлээд, дөнгөж жюүрё зиндаанд дэвшээд байх үедээ ирээдүйн эхнэртэйгээ танилцсан гэдэг. “Ёкозүна болсны дараа Саяако нэвтрүүлэгч болчихоод намайг зурагтаар мэдээлээрэй гэж хэлж байснаас бид хоёрын үерхэл эхэлсэн” гэж Саяако нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Мөн тэрбээр Хакүхогийн цайлган цагаан сэтгэл, сүмод хандах цэх шулуун чанар, ариухан бодол санаанд нь татагдсанаа хэлж байсан юм.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)