Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Шаамар суманд шинэ цэцэрлэг үүдээ нээлээ

Шаамар суманд 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай “Баясгалант ирээдүй” 2-р цэцэрлэг үүдээ нээлээ. Тус сум 160 гаруй цэцэрлэгийн насны хүүхэдтэй ч 75 хүүхдийн хүчин чадалтай ганц цэцэрлэгтэй байсан нь энэхүү шинэ цэцэрлэг байгуулах үндэслэл болжээ. Нөгөөтэйгүүр энэхүү шинэ цэцэрлэг нь төв зам дагуу Охиндий багийн айл өрхүүдийн дунд байгуулагдсан учир иргэдтэйгээ улам бүр ойртсон байна. Шинэ цэцэрлэгийн нээлтэд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Ж.Батсайхан, БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан, Монгол улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэн нарын хүмүүс оролцлоо. Сумын 21 хүнийг ажлын байртай болгосон “Баясгалант ирээдүй” 2-р цэцэрлэгт өнөөдрийн байдлаар 60 гаруй хүүхэд хамрагдаж байна.

 

Эх сурвалж: SELENGE.GOV.MN

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)