Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

500 гаруй айл усанд автаж болзошгүй нөхцөл үүсээд байна

Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн нутаг Чандмань гэдэг газарт удаа дараа халиа гүйж, давхарлан хөлдсөн, мөн хиймэл нуурын далан сэтэрснээс Улаангом-Боршоо чиглэлийн улсын чанартай авто зам усанд автаж, мөстөж хаагдах, тус багийн 500 гаруй өрх айл усанд автах нөхцөл үүсээд байна.
 
 
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой байдлын газар, “АЗЗА” ХХК, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газруудаас нийт 112 хүн, 9 автомашинтайгаар гурван өдрийн турш авто замын дагуу метрийн өндөртэй шороон далан босгох, усны урсац, гольдролыг өөрчлөхөөр ажиллаж байна.
 
 
Гэвч тухайн газарт усны урсац ширүүн, газрын хэвлийгээр ус нэвтэрсэн тул шуудуу татсан хэдий ч усны урсгал зогсохгүй байх тул цаашид сэтэрсэн даланг боох, сэтэлж шинээр далан босгох, мөсний зузааныг тэсэлж усны гольдрлыг өөрчлөх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөн ажиллаж байна гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)