Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Nokia 3310-ын ухаалаг хувилбарыг энэ сард танилцуулна

Финландын HMD Global, Nokia брэндийн гар утас үйлдвэрлэлийн эрхийг эзэмших болсон бөгөөд энэ хоёрдугаар сард Nokia 3310 сонгодог гар утасны шинэ хувилбарыг танилцуулах гэж байгаа тухай "The Independent" мэдээлсэн байна.
 
Утасны шинэ хувилбар нь худалдаанд 59 еврогийн үнэтэй гарах аж. Энэ хоёр дахь утсыг 33 10 загварт зориулсан дурсахуй болгон ашиглаж болно гэж тэд үзэж байна. "3310 загварын утас, худалдаанд 2000 онд гарахдаа орчин үеийн гар утасны эрин үеийг авчирч байсан" хэмээн сонинд тэмдэглэжээ.
 
 
Тус сонинд мэдээлснээр, 2-р сарын 27- 3-р сарын 2-нд Барселона хотноо Mobile World Congress болох үеэр утсыг танилцуулах гэнэ. Энэ үеэр HMD Nokia 3,5 ба 6 загварын шинэ гар утсыг танилцуулах болно гэж үзэж байгаа аж.
 
Nokia дэлхийн хамгийн том гар утас үйлдвэрлэгч байгаад 2010 оны босгон дээр тэргүүлэгчийн байр сууриа ухаалаг гар утас үйлдвэрлэгчдэд алдсан юм. 2013 онд Microsoft 5.4 тэрбум еврогоор Nokia-гийн гар утас үйлдвэрлэх бизнесийг худалдан авчээ.
 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)