Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Валентины өдрөөр хайрттайгаа үзэж болох үзвэрүүд

Жил бүрийн 2 сарын 14-ны өдрийг Валентины өдөр буюу хайрын өдөр хэмээн дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдөр хосууд нэг нэгэндээ хайраа илчлэн бие биенээ баярлуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн Валентины өдрөөр хаана ямар урлагийн тоглолт үзэж болохыг танилцуулж байна.

 

Агуу хайр дурлалын мөнхийн дуулал болсон Францын зохиолч Виктор Хьюгогийн “Парисын дарь эхийн сүм” жүжгийг  УДЭТ-ын тайзнаас хайртай хүнтэйгээ үзэх боломж нээгдлээ. Тус жүжгийн найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий зураачаар, соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг нар ажиллаж байгаа юм байна. Жүжгийн дүрүүдэд Эсмеральдад Н.Баярмаа, Квазимодад соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Фроло хамбад соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг нар тогложээ.

 

A sound, Тэнүүн, Чойжоо, Зоригт, Хишигдалай, Оргил, Маралжингоо нар хамтран  “Valentiners” тоглолтоо хайрын өдөр хийх юм байна. Тоглолт “Корпорайт” зочид буудалд болно. 

 

 

Далай ч дэргэд нь гүехэн санагдах агуу хайрын түүх
 
Дэлхийд ганцхан заяасан таны гэгээн дурлалыг сонгодог хөгжмийн гайхамшигт аялгуугаар гүүр болгон хайртай хүнд чинь зориулан эгшиглүүлэхээр болжээ. Энэ бол УДБЭТ-ын шинэ, залуу, шилдэг хөгжимчдийн “Жаргалтай залуу нас” тоглолт юм. Уг тоглолт гэгээн хайрын өдрөөр УДБЭТ-т болно.  
 
 
Гэгээнтэн Энтертайнмент Төвийн Валентины багц задарлаа 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)