Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Германы ерөнхийлөгчөөр Штайнмайер сонгогдлоо

Германы Холбооны Их Хуралд өчигдөр ерөнхийлөгчийн сонгууль болж, Гадаад хэргийн сайд асан Франк-Вальтер Штайнмайер Германы 12 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон байна. Штайнмайер Холбооны их хурлын 1239 саналын 931-ыг авч бусад өрсөлдөгчөөс хол давж, анхны санал асуулгаар л ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.
 
Штайнмайер энэ жил 61 настай. 2005-2009 онд мөн 2013-2017 онд хоёр удаа Германы гадаад хэргийн сайдаар ажиллаж, 2007-2009 онд Германы дэд канцлераар ажиллаж байжээ. Штайнмайер энэ оны 3-р сарын 19-нд албан ёсоор үүрэгт ажилдаа орно.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)