Жоом нь 250 сая жилийн турш амьдарсаар байгаа бөгөөд ойролцоогоор 4000-аад төрлийн жоом байдаг байна. Тvvнээс 25-30 төрөл нь хvнд төвөг уддаг бол хамгийн том жоом далавчаа дэлгэхэд 18 см болдог байна. Жоомны төрлийн ихэнх нь халуун оронд амьдардаг. Гэвч жоом нь аль ч газар нутагт оршин байгаа бөгөөд бvvр хойд болон өмнөд туйлд хvртэл амьдардаг гэнэ шvv. Яагаад гэвэл тэд -32°c-ийг ч тэсвэрлэх чадвартай юм байна. Ингээд жоомны тухай 10 баримтыг хүргэж байна.
1. Жоомыг гэрийнхээ шал эсвэл ханан дээр явж байгаагаа төсөөл дөө. Тэгвэл тэдгээр ой гутмаар амьтад нисч байна гэвэл ямар байна? Байгаль дээр байдаг нэг төрлийн жоом бол нисдэг бөгөөд Megaloblatta longipennis нэртэй. Тэдгээр нь 188 мм-ийн урттай, нэлээд томдоо орох юм. Нисдэг жоом ихэвчлэн Төв болон Өмнөд Америкд амьдардаг.
2. Жоом 15 минут тутамд хий ялгарууладаг гэнэ. Үхсэнийхээ дараа бол бүр 18 цагийн турш хий ялгаруулдаг юм байх. Дэлхий дээрх бүхий л шавьжнаас ийм хий ялгардаг. Энэ ялгарч буй хий нь дэлхий дээрх нийт метан хийн 20 хувийг эзлэдэг. Энэ хийгээр бид амьсгалдаг гээд бодохоор сонир санагдчихлаа. Энэхүү хий нь дэлхийн дулааралд нөлөөлдөг тул жижиг гэлтгүй аюул юм даа.
3 . Хэрэв жоом дээшээ харан унавал эргээд босч чадалгүй үхдэг.
Харин зэрлэг байгальд түрүүлгээ харан унавал навч, мөчир, өвс, хайрганы тусламжтайгаар босч ирдэг байна.
4. Жоомны олон улсын нэршил нь "Cucaracha" юм. Энэ нэршил нь Испани гаралтай бөгөөд XVII зууны үед англи хэлэнд нэвтэрчээ.
5 . Мадагаскарын исгэрээ жоом гэж бий. Ийм төрлийн жоом ихээхэн чимээ гаргадаг. Бүр машин жолоодож байхад үсэрч байгаа нь сонсогддог гэнэ. Энэ чимээг кинонд чимээ оруулахад хүртэл ашиглаж байжээ.
6. Толгой нь тасарсан байхад амьдарсаар байдаг. Энэ нь бусад амьтан болон шавьж шиг хамраараа амьсгалдаггүй гэсэн үг. Биеэндээ байрлах нүхээр амьсгалдаг байх нь. Мөн шавьжинд ямар ч цус байдаггүй учир биед нь даралт гэж бас байдаггүй. Тиймээс толгой нь байхгүй ч тайван амьдарсаар байдаг.
7. 50 жилийн өмнө жоом нь хүний харшилын өвчин болон астматай холбоотой болохыг тогтоожээ. Судалгаагаар олон давхар байранд 900-3000 төрлийн шавьж байдаг нь тогтоогдсон бөгөөд ихэнх нь жоом байжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар ихэнх харшлын гол хүчин зүйл нь жоом юм байна.
8. Хамгийн түгээмэл байдаг жоом нь Blatella Germanica бөгөөд нисдэг шавьжийн нэг төрөл юм. Энэхүү төрлийн жоом нь зургаан сар амьдардаг бөгөөд 6-8 удаа 40 өндөг гаргах чадвартай. Энэ нь ойролцоогоор 240-320 жоом гаргадаг гэсэн үг юм. Тэгэхээр 10 эм жоом үржээд 100, хэдхэн сарын дотор 1 000, 1 000-аар нэмэгдэнэ гэсэн үг.
9. Америкийн жоом нь өөрийн биеэс хамааран секундэд 75 см хурдтай гүйдэг байна. Хэрвээ жоом зэрлэг муур (читах) шиг хэмжээтэй байсан бол цагт 50 миль хурдлах нь.
10 . Эцэст нь хэлэхэд цөмийн дэлбэрэлт болвол жоомнууд амьд үлдэх юм байна. Тэгэхдээ энэ нь нотлогдоогүй байгаа аж. Гэсэн ч тэдгээр амьтад цацраг идэвхит бодист тэсвэртэй байх магдлалтай. Хүн 500 рад (цацраг идэвхит бодисыг хэмжээ)-г даадаг бол жоом 6400 рад-ыг тэсвэрлэх чадвартай юм байна.