
Би вээр нэгэн сайн эм болж Агаарын чанарын индекс АЧИ гээчийг маш хялбараар тайлбарлахыг хичээе. Уг нь 10 жилийн химийн мэдлэгтэй хүмүүс ойлгочихоор эд билээ.
АЧИ гэдэг нь 1 м3 агаарт ногдох химийн бодис болон нарийн ширхэглэлт тоосонцорын микрограммаар илэрхийлсэн үзүүлэлт нь Монгол Улсын ЗААВАЛ мөрдөх стандарт MNS 4585:2007-д заасантай харьцуулсан үзүүлэлт юм.
Хэмжиж байгаа бодисууд: NO2 буюу азотын давхар исэл, SO2-хүхрийн давхар исэл, О3-озоны хий, CO нүүрсний дан исэл буюу угаарын хий нэмэх нь нарийн ширхэглэлт тоосонцор PM 10 болон PM2.5-г хэмжээд томьёонд оруулж бодоод АЧИ-г гаргаж байгаа юм.
Хэдийгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллага АЧИ 25-г зөвлөдөг хэдий ч Монгол Улсын стандартын хувьд АЧИ 50 байх нь агаарын чанар хэвийн буюу хүний эрүүл мэндэд хортой нөлөөгүй гэж тооцдог. Энэ хэмжигдэхүүн 500 болох нь гадаа байгаа хүмүүст шууд аюултай байдалд хийж байгаа гэсэн үг. Хэрэв энэ 500 гэсэн үзүүлэлт 24 цагийн турш байх аваас яаралтай арга хэмжээ авахгүйгээр бид хүчилтөрөгчийн дутагдалд орж байна гэсэн үг юмаа.
Хуурай агаарын найрлага нь 78% нь N буюу азот, 21% нь О2 буюу хүчилтөрөгч, 1% нь ус юмаа. Тэгээд физик, хими, агаарын даралт, салхи чийг гээд олон хүчин зүйлээс хамаарч бидний гэдсэн дотор хоол задардаг шиг процесс үргэлж явагдаж байдаг. Агаарын чанар нь агаар дотор байгаа химийн нэгдэл, тоосонцоруудын хэмжээнээс хамаарч өөрчлөгдөж байдаг. Сайн агаар гэж төрөөс тогтоосон стандарт 50 дотор АЧИ үзүүлэлтийг хэлнэ. Энэ үзүүлэлт нь 500 гарчихаараа л час улаан болоод явчихаж байгаа юм.
Энэ бүх бодис хортой. Хамгийн их хортой, зэвүүн нь PM 2.5 бөгөөд үүний хорыг "Утааны орон" баримтат киноноос харсан байх аа. Бидний амьсгалын замын систем энэ нөхөр их байвал тэмцэх боломжгүй, цусны эргэлтийн системд орж дотор эрхтнийг муутгадаг хамгийн хорлогчин эд. Энэ гайн цагийн дундаж стандарт хүлцэх хэмжээ нь стандарт ёсоор 25мкг/мг. Энэ хэмжигдэхүүн Баянхошуунд тогтмол 1000 гардаг. Хор нь бидний эрүүл мэндэд урт хугацаандаа сөрөг нөлөөтэй. Нас 15 жил бол найдлагатай бууруулна.
Дараагийн биднийг алж мэдэх зүйл бол угаарын хий. Гараашдаа, гэртээ угаартаад үхчихсэн гэж мэдээ сонссон л байлгүй дээ. Лондон хотод 1956 онд болсон гамшиг бол энэ угаарын хийнээс болсон юмаа. Нүүрс C-г шатаана гэдэг нь О2-той исэлдүүлж байна гэсэн үг юм. Эндээс угаарын хий СО, SO улмаар CО2 болж урвалддаг. Энэ нь нөгөө хүлэмжийн хий гээч озоны давхаргыг цоолоод байгаа хорлогчин юм.
Угаарын хий- СО хүлцэх хэмжээ 8 цагийн дундаж нь 10000мкг/м3, нэг цагт 60000 мкг/м3 гээд бас л стандартад заасан. Гэтэл 100 айл, Баянхошуу, Толгойтод ид галлагааны үед энэ хэмжээ 10000 даваад өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлд 27000 хүрсэн тохиолдол ч бий.
Ийм болохоор л бид энд УТААг эсэргүүцэж БООЖ ҮХЛЭЭ гээд орилоод байгаа юм.
Эдгээр мэдээлэл бүгд ил тод www.agaar.mn вэб сайтад байгаа.
Жич: химичид, эмч нар, бас бус инженерүүд уучлаарай. Аймаар хялбаршуулан тайлбарлах гэж хамаг авьяасаа гаргалаа шүү.
https://m.facebook.com/alimaa.altangerel?fref=nf&refid=52&__tn__=C