Дэлхийн нийслэл Нью-Йорк
Манай сайт энэ удаад дэлхийн нийслэл Нью-Йоркийн тухай танилцуулъя. АНУ-ын томоохон хотуудын нэг Нью-Йорк нь дангаараа 9 сая хүн амтай. Дагуул жижиг хотын хүн амтайгаа нийлээд 20,6 сая хүн амтай гэдэг. Тус хотыг заримдаа дэлхийн нийслэл гэх нь бий. Атлантын далайн эрэг дээр оршдог. Хотыг XVII зууны эхээр Нидерландын колончлогчид байгуулсан. Хотыг 1664 он хүртэл Шинэ Амстердам гэж нэрлэж байжээ. Бронкс, Бруклин, Куинс, Манхеттан, Статен-Айленд гэсэн таван дүүрэгтэй. Мэдээж дэлхийд алдартай Манхеттан дүүрэгт Эмпайр стейт билдин, Крайслер билдин зэрэг тэнгэр баганадсан цамхагуудтай. Метрополитен, орчин үеийн музей зэрэг нэрд гарсан томоохон музей, домогт Челси зочид буудал, НҮБ-ын төв байр зэрэг ганц дүүрэгт ахадсан олон бахархал байдаг билээ.

Өнөөдрийн Нью-Йорк хотыг бий болохоос өмнө индиануудын Манахаттоу, Канарси гэх хоёр овог амьдарч байсан. Энд Европын хүн ам 1662 оноос эхлэн суурьшиж 1664 онд английн онгоц хотыг онцын эсэргүүцэлгүй эзлэн авсан юм. Энэхүү эзлэн түрэмгийлэл Английн Йорк гүнгийн илэрхийлэл байсан тул Нью-Йорк хэмээн нэрлэжээ. Англи-Голландын 1667 онд болсон хоёр дахь удаагийн дайны үеэр нидерландууд Нью-Йоркийг англичуудад албан ёсоор өгч оронд нь Суринамыг колончлох эрх авсан байна.
XIX зууны турш цагаачлалын эрчимтэй өсөлт явагдаж 1811 онд хотын хэтийн төлөвлөгөөг гаргаж байжээ. Нью-Йоркийн хүн ам 1835 онд Филадельфийг гүйцэж түрүүлэн нэгдсэн улсын хамгийн их хүнтэй хот болсон юм. Өнгөрсөн зууны эхээр 1904 онд метро, 1930-аад онд Нью-Йоркийн тэнгэр багандсан барилгууд баригдаж эхэлжээ. Тус хотод НҮБ-ын байр баригдсан нь дэлхийн хамгийн өндөр ач холбогдолтой нэрд гарсан хотын нэг болгосон юм.
Хотын бахархалын нэг байсан Дэлхийн худалдааны төвийн хоёр цамхаг руу 2001 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр халдсан нь түүхийн хуудсанд хараар бичигдсэн билээ. Хот Манхеттан, Статен-Айленд гэсэн хоёр арлаас бүтдэг. Америкийн эрдэмтэдийн тогтоосноор хотоос 40 км-ийн зайд геологийн хоёр цуурал үүссэн. Энэ нь долоо хүртэл баллын газар хөдлөлтөд нэрвэгдэх өндөр магадлалтай. Хамгийн аюултай нь энэхүү огтлолцол Атомын цахилгаан станцын дэргэд байдаг тул нэмэлт хамгаалалт хийх зайлшгүй шаардлагатай болжээ.

Хотын хүн амын дундаж наслалт 34. 100 эрэгтэй тутамд 80 эмэгтэй ногддог. 18-аас дээш насны 100 бүсгүйд 85.9 эрэгтэй ногддог байна. Нью-Йоркийн метро 468 буудал, 26 чиглэлтэй. 1355 км урт юм. Энэ нь Бээжингийн метроноос ч урт гэсэн үг. Өнөөдрийн байдлаар нэг удаа зорчиход 2.75 ам.доллар (энэ нь хоёр цагийн турш метрогоор явах, мөн аотын автобусаар явах эрхтэй), долоо хоног зорчиход 30 ам.доллар, сарынх нь 112 ам.доллар байна. Аялал жуулчлал тус хотын салшгүй нэг хэсэг. Нью-Йоркт CBS, NBC телевизийн төв, Ньюсуик, Тайм, Форчун сэтгүүл, Нью-Йорк таймс, Dailynews, New York Post зэрэг нэр хүндтэй сонин хэвлэгддэг.
Бродвей нь хотын бараг бүх хотын төв огтлолцол байдаг бөгөөд эртний домгоор энэ гудамж уугуул индиануудын малаа усалдаг байсан замыг санагдуулдаг гэдэг. Тус хотын хамгийн сайхан барилгын нэгээр 1930 онд баригдсан 319 метр өндөр Крайслер-билдингийг нэрлэдэг. Архитектор Уильям ван Элений зургаар баригдсан энэ барилга нэгэн машины компанид зориулсан байжээ. Энэ бол дэлхийд 1000 футээс өндөр баригдсан анхны барилга байв. Хотын төвд “хөнгөн Нью-Йорк” буюу төв парк байдаг. Паркийн газар нутаг дээр хотын амьтны хүрээлэнтэй. Жил бүр 25 сая хүн үздэг. Нью-Йорк гэмт хэрэг хамгийн бага гардаг үзүүлэлтээрээ мөн бахархдаг.