Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Нийслэл кафе

Байгалийн гайхамшигт хүрхрээ Детянь

Бурханы хүн төрөлхтөнд бэлэглэсэн байгалийн бүтээлүүдийн нэг бол хэзээ ч мартагдашгүй, үгээр зүйрлэмгүй, хамгийн сайхан мэдрэмж төрүүлэх Детянь хүрхрээ юм. Хятад, Вьетнам хоёр улсад харьяалагддаг нийт 200 метр өргөн, 120 метр гүнзгий Азийн хамгийн хүрхрээ Детянь нь дэлхийд хоёрдугаар байрт бичигддэг. Энэхүү хүрхрээнд очсон хүн өөрийгөө байгалийн нэг хэсэг гэдгээ мэдэрч хэсэг зуурч гэсэн алжаалаа тайлж чадна. Хүрхрээгийн дээгүүр хүн явахад зориулж зам тавьж өгсөн нь энэхүү гайхамшгийг ойроос үзэх боломжийг олгожээ.

 

Жуулчдын замд дайралдах нэгэн чулуун дээр Хятад, Франц хэлээр “Вьетнам болон БНХАУ-ын хил” гэж бичсэн нь энэ газар 1979 оны Хятад Вьетнамын дайны үед Хятадын цэргүүдийг Вьетнамын хилд ойртохоос хамгаалж байсан газруудын нэг байсныг гэрчилж байгаа юм. Урт удаан хугацааны туршид хилийн маргааны сэдэв болж байсан ч 1999 онд асуудал шийдэгджээ. Хүрхрээний доор том нуур байх бөгөөд тэр хавиар жуулчдад зориулсан ажиглалтын тавцан, кафе, зоогийн газар, бэлэг дурсгалын дэлгүүр, зочид буудал олноор байдаг. Хүрхрээ рүү харсан зочид буудлуудын цонхноос жуулчдын хүрхрээний доор сэлж алжаалаа тайлж байгааг харж болно. Энд ирэх хамгийн тохиромжтой үе бол усны түвшин өндөр байх 11-4 дүгээр сар юм. Хүрхрээний хажууд “Тунлин” нэртэй нэгэн хавцал байдаг. Уг хавцалд хүн ороход төвөгтэй тул агуйгаар дамжиж л орж болно. Хавцлыг судлаачид саяхан нээж илрүүлсэн. Тухайн орчин хүний гарт өртөлгүй унгана хэвээр хадгалагдан үлджээ. Өмнө нь уг хавцалд нутгийн дээрэмчид ирж орогнодог байсан ч гэж ярьдаг. Хүрхрээний ойр орчимд уулыг бүрхсэн ногоон ой мод, Лейпинь чулуун ойн, усны чулуун ой, агуй зэрэг сонирхол татахуйц газрууд олон. Хүрхрээний гоо үзэсгэлэн улирлаа дагаад өөрчлөгддөг. Хаврын улиралд гал улаан өнгөөр, намарт алтан шаргал өнгөөр чимэглэгдэн, зун ус нь хүчтэй болж, өвөл намуухан урсана. Энэ гайхамшигт хүрхрээг хүн нүдээр үзэж, чихээр сонссон үед л түүний гоо үзэсгэлэн, сүр хүчийг мэдэрч чадна.      


Бурханы хүн төрөлхтөнд бэлэглэсэн байгалийн бүтээлүүдийн нэг бол хэзээ ч мартагдашгүй, үгээр зүйрлэмгүй, хамгийн сайхан мэдрэмж төрүүлэх Детянь хүрхрээ юм. Хятад, Вьетнам хоёр улсад харьяалагддаг нийт 200 метр өргөн, 120 метр гүнзгий Азийн хамгийн хүрхрээ Детянь нь дэлхийд хоёрдугаар байрт бичигддэг. Энэхүү хүрхрээнд очсон хүн өөрийгөө байгалийн нэг хэсэг гэдгээ мэдэрч хэсэг зуурч гэсэн алжаалаа тайлж чадна. Хүрхрээгийн дээгүүр хүн явахад зориулж зам тавьж өгсөн нь энэхүү гайхамшгийг ойроос үзэх боломжийг олгожээ. Жуулчдын замд дайралдах нэгэн чулуун дээр Хятад, Франц хэлээр “Вьетнам болон БНХАУ-ын хил” гэж бичсэн нь энэ газар 1979 оны Хятад Вьетнамын дайны үед Хятадын цэргүүдийг Вьетнамын хилд ойртохоос хамгаалж байсан газруудын нэг байсныг гэрчилж байгаа юм. Урт удаан хугацааны туршид хилийн маргааны сэдэв болж байсан ч 1999 онд асуудал шийдэгджээ.

 

Хүрхрээний доор том нуур байх бөгөөд тэр хавиар жуулчдад зориулсан ажиглалтын тавцан, кафе, зоогийн газар, бэлэг дурсгалын дэлгүүр, зочид буудал олноор байдаг. Хүрхрээ рүү харсан зочид буудлуудын цонхноос жуулчдын хүрхрээний доор сэлж алжаалаа тайлж байгааг харж болно. Энд ирэх хамгийн тохиромжтой үе бол усны түвшин өндөр байх 11-4 дүгээр сар юм. Хүрхрээний хажууд “Тунлин” нэртэй нэгэн хавцал байдаг. Уг хавцалд хүн ороход төвөгтэй тул агуйгаар дамжиж л орж болно. Хавцлыг судлаачид саяхан нээж илрүүлсэн. Тухайн орчин хүний гарт өртөлгүй унгана хэвээр хадгалагдан үлджээ. Өмнө нь уг хавцалд нутгийн дээрэмчид ирж орогнодог байсан ч гэж ярьдаг. Хүрхрээний ойр орчимд уулыг бүрхсэн ногоон ой мод, Лейпинь чулуун ойн, усны чулуун ой, агуй зэрэг сонирхол татахуйц газрууд олон. Хүрхрээний гоо үзэсгэлэн улирлаа дагаад өөрчлөгддөг. Хаврын улиралд гал улаан өнгөөр, намарт алтан шаргал өнгөөр чимэглэгдэн, зун ус нь хүчтэй болж, өвөл намуухан урсана. Энэ гайхамшигт хүрхрээг хүн нүдээр үзэж, чихээр сонссон үед л түүний гоо үзэсгэлэн, сүр хүчийг мэдэрч чадна.     

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)