Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Өндөр настанд халаагуур бэлэглэв

ИНЕГ-ын Нисэх буудлуудын бодлого зохицуулалтын хэлтэс /НББЗХ/-ийн хамт олон өөрсдийн санаачилгаар мөнгө хуримтлуулж, өрх толгойлсон эмэгтэйд цахилгаан халаагуур бэлэглэлээ.

 

Тус хэлтсийн хамт олон Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах, нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аян өрнүүлэх санаачилга гарган мөнгө хуримтлуулж, цахилгаан халаагуур худалдан авч, Хан-Уул дүүргийн 10 дугаар  хорооны Морингийн 13-ын 602тоотод амьдардаг өндөр настан Ц.Алтантуяад бэлэглэлээ. Ц.Алтантуяа нь сургууль, цэцэрлэгийн 4, хөгжлийн бэрхшээлтэй 1 хүүхдийн хамт амьдардаг юм байна. Өнчин өрөөсөн олон хүүхэд өсгөхөөр зүтгэж буй өрх толгойлсон өндөр настанд сэтгэлийн дэм өгч, халуун дулаан өвөлжихөд нь туслалцаа үзүүлсэнд баярлаж талархсанаа өндөр настан Ц.Алтантуяа болон 10-р хорооны удирдлага илэрхийлээд НББЗХ-ийн хамт олны ажилд өндөр амжилт хүслээ.

 

 

НББЗХ-ийн хамт олны зүгээс ”Чингисхаан” Олон улсын нисэх буудал, Газрын тусгай үйлчилгээний алба, Орон нутгийн нисэх буудлууд болон хувийн хэвшлийн нисэх буудлууд зэрэг харьяа алба салбаруудыг нийгэмд чиглэсэн тусламжийн хүрээнд “Inspiration challenge” –д нэгдэхийг уриалж байгаа бөгөөд эхний ээлжинд “Мандалговь”, “Мөрөн”, “Алтай” нисэх буудлын хамт олныг энэхүү аяндаа нэгдэхийг уриаллаа гэж Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.

 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)