Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

ЭМЯ-наас анхааруулж байна

Энэ сарын 16 нд Нийслэлийн Баянгол дүүргийн II хороонд байрлах “Ногоон төгөл” хотхонд архинд хордсон байж болзошгүй таван хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Иймд нийт иргэдийг үйлдвэрлэсэн газар нь тодорхойгүй архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, ахуйн зориулалтаар хэрэглэх шингэнийг зориулалтаар нь хэрэглэхийг зөвлөж байна.

ЭМЯ-аас Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв болон Нийслэлийн дүүргийн эмнэлэгт архины хордлогын улмаас хандаж буй хүмүүст эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нарийвчилсан үзлэг хийх, сэжиг бүхий хүн илэрвэл яаралтай мэдээлэх, архины хордлогоос сэргийлэх мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлж, холбогдох мэргэжлийн байгууллагатай мэдээлэл солилцон ажиллаж байна.

Архи уусаны дараа ухаан алдах, амьсгал удаашрах, огиулж бөөлжих, таталт өгөх, биеийн дулаан алдагдах зэрэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандахыг зөвлөж байна.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)