Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Өнөөдрийн 18:00 цагаас эхлэн энэ сарын 20-ныг хүртэл архи зарахыг түр хориглолоо

Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр таван иргэн архинд хордож нас барсан хэрэг гарсан.  Үүний улмаас Нийслэлийн Онцгой Комиссын Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Тэгвэл ажлын хэсгийнхэн  мэдээлэл хийсэн.

Ажлын хэсгийнхэн мэдээллийн эхэнд үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр 18:00 цагаас эхлэн энэ сарын 20-ны өдрийг дуустал архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглож  байгааг мэдэгдлээ.

Түүнчлэн   нас барсан иргэдэд хийсэн шинжилгээний дүнг танилцуулсан юм. Шинжилгээгээр нас барсан иргэд их хэмжээний шингэн зүйлд хордож нас барсан нь тогтоогдсон бөгөөд одоогоор архинаас болсон эсэх нь  хараахан тодорхой болоогүй байгаа гэдгийг ажлын хэсгийнхэн хэлэв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)