Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Улсын эмнэлгүүдийн эмийн хүртээмжийг сайжруулна

“Улсын эмнэлгүүдийн боломжтой үнийн эмийн хүртээмжийг сайжруулах” Техникийн туслалцааны 8967 МОН төслийн ажлын хэсгийн эхний уулзалт 2017 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Блю Скай Тауэрт боллоо.

Уулзалтад ЭМС-ын 2016 оны А/202 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсгийн гишүүд болох ЭМЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, МХЕГ, ЭМХТ, аймаг нийслэлийн ЭМГ, эмнэлэг, АХБ-ны зөвлөхүүд зэрэг нийт 20 гаран төлөөлөл оролцож ажлын хэсгийн ахлагч Л.Мөнхтулга уулзалтыг удирдлаа. АХБ-ны төслийн зохицуулагч болон зөвлөхүүд техник туслалцааны төслийн зорилго, хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцуулж, 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн, цаашид төслийг хэрхэн амжилттай хэрэгжүүлэх талаар саналаа солилцлоо.

 

Уулзалтаас төслийн 2 дугаар бүрэлдэхүүн хэсгийн зорилтыг сумын эргэлтийн эмийн сангийн асуудлыг шийдвэрлэхэд чиглүүлж өргөтгөх талаар санал гарч асуудлыг АХБ-нд хүргүүлэхээр болов.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)