Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Аймгийн боловсрол, соёл, урлагийн газрын үйл ажиллагаатай танилцав

Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл Нийгмийн салбарыг хариуцаж ажиллах болсонтой холбогдуулан нийгмийн салбарын агентлаг, хэлтэс, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байгаа билээ.
 
Энэ ажлын хүрээнд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Баяржаргал, тус хэлтсийн Боловсрол, соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Эрдэнэбилэг нарын хамт аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжилтнүүдтэй уулзан, салбарын үйл ажиллагааны талаар мэдээлэл авч, санал бодлоо солилцов. Мөн Аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл тэдний санал бодлыг сонсон ажил хэрэгтээ тусган ажиллахаар анхаарал хандуулж байгаад агентлагуудын зүгээс талархалтай байгаагаа илэрхийлэв.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)