БСШУСЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах албаны дарга М.Мөнхбаатар ЦУОШГ-ын цаг агаарын урьдчилсан мэдээгээр ирэх долоо хоногт нийт нутгаар хүйтний эрч чангарч хүйтрэх бөгөөд ханиад томууны дэгдэлт ихтэй байгаатай холбогдуулан сурагчдын амралтыг нэгдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах болсон тухай өнөөдөр мэдээллээ.
Орон нутгийн хувьд Завхан, Ховд аймгийн 1-12 дугаар ангийн сурагчдын амралтыг долоо хоног сунгалаа. Бусад аймгуудад сурагчдын амралтад өөрчлөлт ороогүй. Сурагчдын амралтыг сунгаснаар зуны амралтын хуваарь өөрчлөгдөхгүй. Харин цэцэрлэгийн хүүхдүүд хуваарийн дагуу хичээллэх юм.