Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Сурагчдын амралтыг сунгах эсэхийг Ерөнхий сайд шийднэ

Сурагчдын амралт энэ сарын 18-нд дуусах юм. Ханиад томуугийн дэгдэлт их байгаа, хүйтний эрч эрс чангарсантай холбоотойгоор цэг эхчүүд сурагчдын амралтыг сунгаасай гэсэн бодолтой байгаа. Гэвч өчигдөр салбарын сайд нь сурагчдын амралтыг сунгахгүй гэх шийдвэр гаргасан билээ.

Тэгвэл энэ шийдвэр Ерөнхий сайдын сонорт хүрсэн бололтой  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  сайдыг 10:00 цагт өрөөндөө дуудуулжээ. Улмаар сурагчдын амралтыг сунгах эсэхийг ярилцахаар төлөвлөөд байгаа юм байна. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд салбарын сайдуудтай зөвшилцсөний үндсэн дээр сурагчдын амралт сунгах эсэхийг эцэслэн шийдвэрлэхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (2)
Зочин [182.160.2.0] 2018/01/28
Зочин [182.160.2.0] 2018/01/28
сунагчихвал сайн байна