
Гадаадын иргэн, харьяатын газраас 2016 оны үйл ажиллагааны тайлан, 2017 онд дэвшүүлж буй зорилтын талаар өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, Харьяатын газрын дарга Б.Хатантуул, Виз зөвшөөрлийн газрын дарга Ч. Нармандах, Хяналт шалгалтын газрын дарга Н.Баянмөнх нар оролцов.
Гадаадын иргэн, харьяатын газар 2016 онд Виз 21251, Визийн зөвшөөрөл 21305, Хувийн урилга 444 олгосон байна. Харин оршин суух зөвшөөрөл 14929 олгож, Сунгалт 23054, Хасалт 12471 хийжээ.
Гадаадын болон Олон улсын ТББ-д зөвшөөрөл олгосон байдлыг авч үзвэл: Шинээр 5 байгууллагад зөвшөөрөл олгож, 35 байгууллагын зөвшөөрлийг сунгаж, 14 байгууллагыг хассан байна.
Монгол Улсын харьяат болсон 5 иргэн байгаа бол, харьяатаас гарсан 2179 иргэн байна. Эдгээр 2179 иргэний 2124 нь Казакстан улсын иргэн болсон байна.
Хяналт шалгалтын чиглэлээр: 2016 онд 27 улсын 450 иргэнийг албадан гаргасан бөгөөд үүнээс 275 иргэн нь БНХАУ-ын иргэд байв. 2016 онд Улсын төсөвт 1.008.704.000 төгрөг төвлөрүүлэн ажилласан байна.
Гэрээ хэлэлцээрт заагдсан Монгол Улсын хилийн 46 боомтоос 27 боомтод ажилласан бөгөөд Монгол Улсын хилээр 2016 онд 2,777,725 тээврийн хэрэгсэл, 543,5267 иргэн хил нэвтэрчээ. Үүнээс хууль бусаар хилээр нэвтрэхийг завдсан 131, хил нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн 627, баримт бичгийн зөрчилтэй 4727 иргэн байжээ.
Гадаадын иргэн, харьяатын газраас 2017 онд ЦАХИМ ИММИГРЭЙШН зорилтыг дэвшүүлж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
•Визийн зөвшөөрөл, хувийн урилга олгох үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх,
•Гадаадын иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах бичиг баримтуудын бүрдлийг цахим хэлбэрээр бүрдүүлэх боломж бүхий төрийн байгууллагуудын хооронд холбосон дэд бүтэц, системийг бий болгох тооцоо судалгааг хийх,
•БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны КОЙКА байгууллагын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж байгаа “E-Immigration” төслийн “ISM” системийн өргөтгөл, сайжруулалтын хүрээнд “APP” системийг холбох тооцоо судалгааг хийх,
•Олон улсын эрэн сурвалжилж буй иргэний мэдээллийн бүртгэлийн систем болох Интерполын мэдээллийн системийг “ISM” системтэй холбох тооцоо судалгааг хийж, гэрээ байгуулах,