Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

802 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулжээ

Өнгөрөгч онд аймгийн замын цагдаагийн тасаг 11 мянга орчим зөрчил гаргагчид 802 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулсан байна. Үүнээс санхүү төрийн сангийн дансанд 468 сая, 681 мянган 571 төгрөг төвлөрчээ. Энэ нь торгуулийн төвлөрөлт төдийлөн хангалттай бус үзүүлэлт юм. Бэлэн бусаар ногдуулсан торгуулийн мөнгө нь аймгийн засаг даргын тамгын газрын хүү торгуулийн орлогын дансанд төвлөрдөг байна.

Торгууль төлөлт хангалтгүй байгаа нь бэлэн бусаар торгуулсан иргэд хуулийн хугацаандаа торгуулиа төлөхгүй байх, мөн торгууль төлүүлэх чиглэлд ямар нэгэн арга хэмжээ явагдахгүй байгаатай холбоотой гэж байна. Торгуулиа хуулийн хугацаанд төлөөгүй иргэнд захиргааны хариуцлагын тухай хуулиар 20 мянган төгрөгөөр торгох хариуцлага тооцох зохицуулалт байна. Түүнчлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар зөрчлийн оноо тооцох журам хэрэгжиж байна.

Уг журмаар жолооч гаргасан зөрчлөө жилийн хугацаанд давтан гаргаагүй тохиолдолд зөрчлийн оноог нөхөж олгодог. Харин торгуулиа хугацаандаа төлөөгүй тохиолдолд дутуу оноог нөхөж олгох урамшуулалд хамрагдах боломжгүй байдаг байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)