Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

Чингис хот агаарын бохирдолтой байна

Хэнтий аймгийн төв Чингис хот агаарын бохирдлоороо Улаанбаатарын дараа орж байна. Газарзүйн байршлын хувьд авч үзэхэд, өвлийн улиралд салхины чиглэл баруун өмнөөсөө байдаг учраас Чингис хотын агаарын чанарыг аймгийн УЦУОШГ–ын байгаль орчны шинжилгээний лабораторид жилийн турш шинжилдэг байна.

Шинжилгээний дүнгээр нисэх орчимд агаарын чанар цэвэр, хотын төв буюу ясли, эмнэлэг, "Хан Хэнтий" чуулга, гэр хороолол буюу "Баянмөнх" баг, "Хан Хэнтий" цогцолбор сургуулийн орчимд агаарын бохирдол ердийнхөөс 5-6 дахин их буюу зарим үед 10 дахин их бохирдолттой байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Энэ нь агаарын “бага бохирдолтой” гэсэн ангилалд ордог аж.

Аймгийн БОАЖГ-аас гаргасан судалгаагаар аймгийн төвд ердийн галлагаатай гэр болон байшингийн нийт 4039 зуух жилд 10454 тонн нүүрс, усан халаалтын зуух 39 жилд 32600 тонн нүүрс хэрэглэж, 7393 автомашин зорчиж байна гэсэн судалгаа гарсан байна. Энэ нь Улаанбаатар хотынхтой харьцуулахад харьцангуй бага тоо хэдий ч агаарын бохирдол хэвийн хэмжээнээсээ хэтэрч байгааг харуулж байгаа хэрэг.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)