Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..

“Peace” дүрс үзүүлж зураг даруулах нь хурууны хээгээ алдах эрсдэлтэй

 Гэрэл зураг, сельфи зэрэгт хоёр хуруугаа гозойлгон дүрсэлдэг “Peace” дохио зангаа нь хурууны хээгээ бусдад алдах эрсдэл үүсгэж эхэлснийг судлаачид анхааруулжээ.

Хурууны хээгээр өөрийгөө таниулан нууцлалтай мэдээлэлд ханддаг технологи гар утас, таблет, зөөврийн компьютеруудад өргөн нэвтрээд байгаа энэ үед долоовор болон дунд хурууныхаа хээг харуулж гэрэл зургаа даруулах нь хамгийн аюултай үйлдэл болсныг Японы Мэдээллийн Үндэсний Хүрээлэнгийн судлаачид мэдээлсэн байна.

Судлаачид дижитал камераар гурван метрийн зайнаас авсан ийм зурагнаас хурууны хээг нь авч чаджээ.Тэдний судалгааны тухай Даваа гарагт Санкей Шимбун сонинд нийтлэгдсэн байна. Судлаачдын нэг Исао Эчизен “Камерны өмнө хуруугаа харуулж зургаа авхуулах нь түгээмэл үзэгдэл болсон. Хэрвээ хуруу нь фокус, гэрэл сайтайгаар зурагт буусан бол хурууны хээний мэдээллийг дор нь гаргаж авах боломжтой болжээ” гэсэн юм.


Үүнийг хийхэд нарийн технологи шаардлагагүй, хэн дуртай нь хялбархан хийх боломжтойг тэр нэмж хэлжээ.Үүнтэй холбогдуулан тус хүрээлэн хуруундаа зүүх титаны оксидтой тунгалаг хальс гаргаж авсан байна. Түүнийг хуруундаа зүүсэн үед хурууны хээгээ бусдад алдах боломжгүй, гэхдээ хурууны хээ уншуулах зориулалтын төхөөрөмжүүд дээр саадгүй ажиллах гэнэ.Харин энэ технологи ойрын хоёр жилийн дотор хэрэглээнд нэвтрэхгүйг судалгааны тайланд дурджээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)