Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Чанартай үйлчилгээгээр тэргүүлэгч “Монгол Мед” эмнэлэг 25 хувийн хөнгөлөлт зарлалаа

Эрхэм баян эрүүл мэнд хэмээн монголчууд хэлэлцдэг. Мөн хүн зоны эрүүл энхийг сахин хамгаалж буй цагаан халааттангуудын буянт үйлсийг юутай ч зүйрлэшгүй билээ. Ийн хүн ардынхаа энхийн манаанд нүд цавчилгүй зогсож байгаа гавьяатан бол “Монгол Мед” эмнэлэг юм. Үүдээр нь ороход цэлгэр саруул орчин, найрсаг хамт олон угтах уг эмнэлэгт оношлуулж, хэвтэн эмчлүүлж эдгэсэн хэдэн арван хүнийг мэднэ. Тийм ч учраас үндэсний хөрөнгө оруулалтын үр өгөөж болсон “Монгол Мед” эмнэлгийг сорчлон онцолж байна. Манай улсад үйл ажиллагаа явуулдаг ихэнх эмнэлэг гадаадын хөрөнгө оруулалттай бол тус эмнэлгийг монгол залуус өөрсдийн хүч ухаанаар бий болгож, өдий зэрэгт хүргэсэн юм.

 

 

“Монгол-Мед” эмнэлэг 12 давхар барилгаас бүрдэнэ. Эхний 1-3 давхарт амбульторын хэсэг байрлах бол 4-6 давхарт өвчтөнүүд хэвтэн эмчлүүлж ая тухтай орчинд мэргэшсэн чадварлаг эмч нарын гарт итгэл найдвараа өгч, өвчнөө илааршуулж байна.  Эмчилгээний чанарыг тэргүүн зорилт болгоод зогсохгүй ая тухтай орчин бүрдүүлэхэд ихээхэн анхаарсан нь үүдийг нь “сөхөж” орсон хүн бүрт мэдэгдэнэ. Давхар бүрт тохилог сандал байрлуулж, тав  тухтай үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлжээ.

 

 


Тус эмнэлэг нь эх барих, дотор, нүд, мэдрэл, хүүхэд, эмэгтэйчүүд, уламжлалт гэсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт 70 ортой. Ихэнх хувийн эмнэлэгт хүүхдийн тасаг байдаггүй. Энэ нь мэдээж санхүүгийн хувьд ашиг багатай байдагтай холбоотой. Тэгвэл “Монгол Мед” эмнэлэг нь хүүхдийн тасгийг орхигдуулалгүй, бяцхан багачуудад инээд хөөр бэлэглэж байгаа нь сайхан санагдсан. Тус эмнэлгийн хүний их эмч Ц.Заяат “Манай эмнэлэг хэвтэн эмчлүүлэх тасгаа энэ сарын 2-нд албан ёсоор нээсэн. Одоогоор хүүхэд, насанд хүрэгчид хэвтэн эмчлүүлж байна. Мөн ээлжийн жижүүр, асрагчтай. Тэгэхээр 24 цагийн турш ажиллаж байна” гэлээ. Мөн тэрбээр үйлчлүүлэгчдэд зориулан 25 хувийн хөнгөлөлт зарласан тухайгаа хэлсэн. Энэхүү хөнгөлөлттэй үйлчилгээ энэ сарыг дуустал үргэлжлэх юм. Тус эмнэлэг ажлын өдрүүдэд 08.30-17.00 цагийн хооронд, амралтын өдөр 10.00-14.00 цаг хүртэл ажиллаж байна. Байршлын хувьд “Гурван билэг” дэлгүүрийн баруун хойно байрлаж байна. Мэдээлэл авах утасны дугаар: 77004444

 

 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [202.55.183.178] 2017/01/12
Saihan emneleg neegdjee