Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Өдрийн төрх

Суудлын автомашины оношилгооны төлбөр нэмэгдлээ

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-нд “Автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах давтамж, оношилгооны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоол гарсан билээ. Үүний дагуу суудлын автомашины улсын үзлэгийн төлбөр НӨАТ-тай үнэ нь 22 мянган төгрөг болж нэмэгдсэн. Ингэснээр оношлогооны төлбөр хоёр дахин нэмэгдэж байгаа юм.

Өмнө нь суудлын автомашины оношлогооны төлбөр 11 мянган төгрөг байсан. Энэ төлбөрийн хэмжээг өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-нөөс эхлэн мөрдөх юм. Харин шинэ машин худалдан авсан бол хоёр жилийн хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр зөвхөн автотээврийн хэрэгслийн тооллогод хамруулж байхаар заажээ.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)