Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..
Улс төр

НИТХ-ыг агаарын бохирдлын асуудлаар хуралдахыг шаардлаа

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэг шаардлага хүргүүлжээ.

 

Уг шаардлагад  "ДЭМБ-ын судалгаагаар РМ2 хорт бодисын хэмжээ 501 хүртэл хэмжээнд байх нь хүний эрүүл мэндэд ноцтой аюулыг учруулдаг гэж үздэг. Нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, Зүүнсалаа, Баруунсалаа, Толгойт, Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчимд РМ2 хорт бодисын хэмжээ зарим үед 3000 буюу гамшгийн хэмжээнд аль хэдийнэ хүрч Улаанбаатарчууд эрүүл мэндээрээ хохирсоор байна.

НИТХ дахь АН-ын бүлгээс санаачлан 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр "Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах" сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг хийсэн. Нийслэлийн 2017 оны төсөвт тусгасан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлээр "Утаагүй Улаанбаатар хөтөлбөр"-ийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх 3 тэрбум 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний дэлгэрэнгүй задаргааг яаралтай гаргаж ирүүлэх талаар холбогдох байгууллагуудад албан бичиг явуулсан боловч одоо болтол хариу өгсөнгүй. Улаанбаатар хотын удирдлагууд агаарын бохирдлыг бууруулах асуудлаар бодитой, үр дүнтэй бодлого санаачилга гарган хурдтай ажиллахгүй байна хэмээн НИТХ дахь АН-ын бүлэг үзэж байна.

Иймд “Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай, “Нийслэлийн эрүүл мэндийн салбарын нөхцөл байдлыг сайжруулах” асуудлаар НИТХ-ын ээлжит бус хуралдааныг ойрын хугацаанд яаралтай зарлан хуралдуулахыг НИТХ дахь Ардчилсан намын бүлэг шаардаж байна. Шаардлагыг хүлээн авахгүй бол холбогдох албан тушаалтнуудад улс төрийн хариуцлага тооцох асуудлыг тавина гэдгээ үүгээр мэдэгдье" гэжээ.
 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд НИЙСЛЭЛ.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
Зочин [119.40.97.94] 2017/01/20
nuguu namiin buleg chni ajliin heseg baiguulaad sanal dugnelteee uguud ter n ajil hereg bolood yavciish de.hurliin degiihee daguuu chuulgan suuliin 7 honogt huralddag gej oilgoj bn.ineedtei yumaar uls tur hiih yumaa