2016 оны хамгийн тачаангуй эрэгтэйгээр тодорсон 44 настай жүжигчин Дуэйн Жонсон шинэ жилийн баяраар аавынхаа мөрөөдлийг нь биелүүлж, хүслийнх нь автомашиныг бэлэглэсэн байна. "Аавынхаа хүслийг нь гүйцэлдүүлсэн бэлгийг худалдан авч өглөө. Тэр хүнд хэцүү амьдралыг туулсан. Харин одоо тэр жаргаж байгаа. Миний аав Рокки Жонсон эгэл бор амьдралыг туулсан, энгийн даруухан хүн. Тэр надаас юу ч гуйж байгаагүй" хэмээн аавтайгаа хамт авахуулсан зургийнхаа дор бичжээ.